Одоогоос есөн жилийн өмнө айлын гэрэл гэгээ болж аав ээждээ хайр нэмэн дуугаа хадаасаар энэ орчлонд Г.Эрхэс хүү мэндэлжээ.
Сургуулийн шилдэг сурагч, урлаг соёл, спортын авъяастай, хүн бүрийн хайрыг татсан, сэргэлэн цовоо, найз нөхөд олонтой, дэгж дэрвэх насан дээрээ байгаа бяцхан хүү нэг л өдөр өвдөж “Төлжилтгүй архаг цус багадалт” (Severe aplastic anemia) хэмээх нэг сая хүнд ганц тохиолддог аймшигт өвчний оношийг 2018 оны 12 дугаар сарын 25-нд сонсчээ. Шинэ оны босгон дээр эл мэдээг дуулсан хүүгийн ар гэрийнхэн сэтгэл санааны хямралд орж, сүлд модны чимэглэл нь гэрэлтэхээ больж, баярын өдрүүд нь бараан өдрүүдээр солигдсон гэдэг. Инээд нь зовинол болж, баяр нь айдсаар солигдсон нь дамжиггүй.
Уг өвчин Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир Г.Эрхэс хүү аав ээжтэйгээ 2019 оны нэгдүгээр сарын 27-нд БНСУ-ыг зорьжээ. Хүү хэзээ ч цус алдах аюултай тул эмнэлэгт байнга хэвтэж байх шаардлагатай бөгөөд Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт хэвтэн шинжилгээ дахин өгч, эмч нар “яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгаж чадвал хүү бүрэн эдгэх боломжтой” гэсэн сайхан мэдээг өгчээ.
Одоогоор хүүгийн биеийн байдал ямар ч дархлаагүйгээс болж төрөл бүрийн халдварт өртөн өвчин тусах, тэр нь хурдацтай хүндрэх эрсдэлтэй, биеийн байдал тогтворгүй байгаагаас шалтгаалан чөмөг шилжүүлэх хагалгааг эхлүүлэх боломжгүй байгаа юм байна. Биеийн байдлыг тогтворжуулах, халдварт тохирсон оновчтой эмчилгээг хийхийн тул долоон төрлийн шинжилгээ авах, тохирсон эмчилгээг хийхтэй зэрэгцээд төлжилтгүй байгаа улаан, шар цус тогтмол сэлбэх зэрэг эмчилгээний төлбөр эмнэлэгт хэвтсэнээс хойш (үндсэн эмчилгээ эхлээгүй) 1,5 сарын хугацаанд 121,5 сая гаруй вонн буюу 285,5 сая төгрөгт хүрээд байгаа аж.
Хүүгийн биеийн байдал тогтворжвол донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд бэлтгэж химийн эмчилгээ эхлэх ба донорын шинжилгээгээр 17 настай төрсөн эгч, таван настай балчир охин дүү хоёул таарсан хэдий ч эгч нь донор болохоор шийджээ. Эмчилгээ үр дүнтэй болбол цаашдын эмчилгээ, эмчилгээний дараах байнгын шинжилгээ, хяналт гээд урьдчилан тооцоолж байснаас хавь илүү давж 400 гаруй сая орчим вонн шаардлагатай болсон байна.
Жирийн монгол залуу гэр бүлийн хувьд НЭГ ТЭРБУМ гаруй төгрөг гэдэг асар их мөнгө. Тэд 2019 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн хандивын аян өрнүүлж, гэр бүл, сайхан сэтгэл танд найз болон ажлын газрын хамт олноос багагүй хандив цуглуулсан бөгөөд найз нөхдийн санаачилгаар “Хайр дүүрэн дэлхий” тоглолтыг зохион байгуулснаас гадна байр, орон сууцаа борлуулсан хэдий ч энэ их төлбөрийн 3/1-ийг л бүрджээ.
Үрийнхээ төлөө гэсэн ээж аав, ойр дотныхон нь шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа боловч хүч дутаж байна. Монголчууд бид цөөхүүлээ ч дэм дэмэндээ сайхан сэтгэлээр нэгнээ өргөөд босгох хүчтэй ард түмэн шүү дээ. Та бүхэн энэ хөөрхөн хүүгийн эмчилгээг амжилттай болгохын төлөө, монголын маань ирээдүй болсон бяцхан нэгэн зүрхний төлөө, улс орондоо хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч буй нэгэн залуу гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө сэтгэлийн дэмээ хайрлахыг хүсвэл дараах хандивын данс руу сэтгэлийн өргөлөө хийхийг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хүүгийн ар гэрийн зүгээс уламжилж байна.
Хандивын данс: ХААН Банк_5003445055_ээж_А.Ганчимэг
Woori_bank_1002-359-635344_А.Ганчимэг
ФЭЙСБҮҮК ХАЯГ РУУ ЭНД ДАРЖ ОРНО УУ


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
