Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ.
О.Нямдуламд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил 6 cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэсэн байх ба ялтан О.Нямдуламыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсад шилжүүлэн авчирчээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу ялтан О.Нямдуламд оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийн биечлэн эдэлсэн 7 жил 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүх

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
