” Access Asia – Экспортын хурдасгуур хөтөлбөр”
Мэдээлэл технологийн үндэсний парк (ITPark) нь Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид (ЖДҮ), гарааны компаниуд, бизнесийн байгууллагуудыг Азийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, зуучлах зорилгоор Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсын Action Community for Entrepreneurship /ACE/ байгууллагатай хамтран 7-дугаар сард Сингапурт болох Market Access Programm-д Монголоос хөнгөлөлттэй нөхцөлөөр 3 байгууллагыг хамруулах юм.
Уг хөтөлбөрт хамрагдхын тулд наана нь МТҮП болон “Азийн бизнесийн холбоо” нар хамтран Монголд хэрэгжүүлж буй “Access Asia – Экспортын хурдасгуур хөтөлбөр” -т хамрагдаж Сингапурт очих бэлтгэлээ хангах юм.
Тус хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд Австрали, Англи, Филиппинээс гаралтай Ази – Номхон далайн бүсийн хэмжээнд амжилттай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, өндөр туршлагатай, мэргэшсэн менторуудын удирдлага дор 10-н долоо хоногийн турш бэлтгэгдэн шалгуур үзүүлэлтийг хангасан компаниуд 2019 оны 7-р сард Сингапур улсад зохион байгуулагдах “Маркет Ассess Program” 3 долоо хоногийн хөтөлбөрт санхүүгийн хөнгөлөлттэйгөөр хамрагдах, Камбож улсад зохион байгуулагдах Азийн бизнесийн холбооны 2019 оны чуулганд хамрагдах, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Азийн зах зээлд нэвтрүүлэх боломжуудаар хангагдах юм. Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлттэй хөл нийлүүлэн бизнесээ өргөжүүлэн, бүс нутгийн бизнесийн тоглогч болох өндөр үр дүнтэй, зардал, цаг хугацаа хэмнэсэн шийдлийг энэхүү хөтөлбөрөөр танд болон танай байгууллагад олгож байна.
Энэхүү хөтөлбөрөөр Монголын бизнесүүд, ЖДҮ, гарааны компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий байгууллага болгож төлөвшүүлэх, Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлтэй холбох томоохон үүд хаалга нээгдэж байгаа юм.
МТҮП-ын захирал Ц.Содномдамба :
![]()
“МТҮП нь дэлхийн тив бүрийн шилдэг инноваци, энтрепренершипийн байгууллагуудтай холбогдож Монголын ЖДҮ, Гарааны компаниуд, Энртепренеруудыг дэлхийн зах зээлд гаргах боломж бололцоо, үүд хаалгыг нь нээхээр ажиллаж байна. Үүний нэг томоохон ажил бол Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапурын төрийн “АСE Сингапур” байгууллагатай хамтын ажиллагааг эхлэж байгаа бөгөөд эхний ээлжинд Сингапур улсад болох “Market Access Programm” хөтөлбөрт Монголын 3 компанийг хамруулах юм. Ирэх намар Азийн Залуу Энтрепренер хөтөлбөрийн үйл ажиллагааг Монголд явуулж ялагчдыг мөн Сингапурт өрсөлдүүлнэ. Оюуны торгоны замын ажил эхэлсэн. Үүнийг хамтдаа бүтээцгээе “
Азийн Бизнесийн Холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзул:
![]()
“Аливаа зах зээлд урт хугацаандаа амжилттай ажиллахын тулд тухайн зах зээлийн чадварлаг бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүдээс маш сайн суралцах ёстой. Мөн тухайн зах зээлд гарах стратеги төлөвлөгөөгөө тэдэнтэй хамтран боловсруулвал бизнесийн амжилтаа илт хурдасгаж, зарцуулах цаг, хөрөнгөө мэдэгдэхүйц хэмнэж чадна. Манай ACCESS ASIA: Экспортын Хурдасгуур Хөтөлбөр нь Ази – Номхон далайн бүсийн хэмжээнд, ялангуяа Зүүн Өмнөд Азийн зах зээлүүдэд төрөл бүрийн бизнесүүдийг амжилттай босгон, авч явж буй олон улсын экспертийн багтай хамтран Бизнес Бүүткэмп, Байгууллага бүрт зориулсан ганцаарчилсан менторинг өгөх форматаар явагдаж байгаагаараа анхдагч, инновацлаг, өндөр үр дүнтэй байх болно.”
МТҮП-ын Энтрепренёршип, инноваци, сургалт, судалгааны хэлтсийн дарга Б.Баасандорж:
![]()
“Мэдээлэл технологийн үндэсний парк нь сүүлийн жилүүдэд Гарааны компаниуд, бүтээлч үйлдвэрлэл, технологийн компаниуд болон ЖДҮ эрхлэгчдийг олон улсын зах зээлд гаргах, нэвтрэх боломжийг нээх чиглэлд гадаад бодлогоо түлхүү чиглүүлэн ажиллаж байна. Энтрепренёрууд болон гарааны компаниудыг сургах, төлөвшүүлэх нь манай паркын томоохон зорилт мөн. Энэ хүрээнд Инноваци шингэсэн үндэсний үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл, технологийн салбарын байгууллагуудыг энэхүү хөтөлбөрт хамрагдаж олон зуун сая хэрэглэгчтэй Азийн зах зээлд амжилт гаргахыг урьж байна. ”
“Экспортын хурдасгуур” хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 3-р сарын 20-оос 4-р сарын 20-ныг хүртэл явагдах юм.
Бүртгэлийн талаарх мэдээллийг www.itpark.mn
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
