Улс орнууд Дэлхийн Усны өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Усны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тунхагласны дагуу 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэж байсан бөгөөд үүнээс хойш Усны өдрийн хамрах хүрээ эрчимтэй өргөжиж, жил бүр цэвэр усны ашиглалт, хамгаалалттай холбоотой тодорхой асуудлыг хөндөн, олон нийтэд таниулахын зэрэгцээ усны эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хүний хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч үзэх болжээ.
Манай улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад цэвэр усны нөөц багатайд тооцогддог бөгөөд нэн ялангуяа нийслэл Улаанбаатар хотын цаашдын өсөлт, хөгжлийн төлөвийг харгалзан үзвэл ус хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Энэхүү төслийн хүрээнд усны шинэ эх үүсвэрийн дэд бүтцийг бий болгох, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, улмаар хаягдал усыг дахин боловсруулах замаар саарал ус үйлдвэрлэж, аж үйлдвэрийн хэрэгцээнд ашиглах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн, Компакт гэрээний хөрөнгө оруулалтын үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах, усны аж ахуйг дэмжиж, бодлого, эрх зүйн орчин, салбарын чадавхыг бэхжүүлэх төслийг тусгайлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мянганы сорилтын Компакт гэрээ болон дээр дурдсан төслүүдийн хэрэгжилтийг хариуцсан Монголын Мянганы сорилтын сан ТӨҮГ-ыг Засгийн газрын тогтоолоор байгуулсан бөгөөд Компакт гэрээ, гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг боловсруулан батлуулах ажлыг удирдан зохион байгуулж ажилласан Э.Содонтогос ММСС-гийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
