Өмнөговьчууд 2019 оныг салбарын хувьд “Соёлыг дэмжих жил” болгон зарласан. Соёлыг дэмжих жилийн ажлууд “Соёл урлаг-тогтвортой хөгжил” аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнөөр эхэллээ. Зөвлөгөөнд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон аймаг сумын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид болон уран бүтээлчид оролцлоо. Соёл урлаг гэдэг хэдхэн уран бүтээлчийн асуудал биш. Нэг үндэстэн улс орны оршин байх, улмаар хөгжин дэвших асар том ойлголт бөгөөд Өмнөговьчууд бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар нийтийн соёлыг бий болгож аймаг орон нутгаа хөгжүүлэхийг зорьж байна.
Соёл урлаг тогтвортой хөгжил зөвлөгөөний үеэр Ханхонгор сумын соёл урлагийн сургуулийг СУИС-тай хамтран ажиллахад онцгойлон дэмжиж лицей сургууль болгох, урчуудыг дэмжиж үйл ажиллагаа явуулах орон байраар хангах, шавь сургалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хөндлөө. “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Соёл урлагийн салбар болоод уран бүтээлчдээ дэмжсэн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Тухайлбал аймгийн төвд Музей, ХЖТ-ийн барилгуудыг шинээр барьж ашиглалтад оруулах ба сумдын соёлын төвүүдийг засварлах, нэн хэрэгцээтэй хөгжим техник хэрэгслээр хангах улмаар ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болоход чиглэсэн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Өнөөдөр улаан луу өдөр
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд ол
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
