Үндэсний төв архивт төрийн болон олон нийтийн байгууллага хувь хүнээс нөхөн бүрдүүлэлтээр авсан 1674-2016 оны 1239 хөмрөгийн цаасан суурьтай болон тусгай төрлийн баримт хадгалагдаж байна.
Үндэсний төв архиваас байгууллага иргэдэд үзүүлдэг гол үйлчилгээ нь Архивын лавлагаа үйлчилгээ юм.
Архивын лавлагаа гэдэг нь байгууллага, иргэдийн хүсэлт захиалгын дагуу тодорхой асуудал сэдэвт холбогдох мэдээллийг архивын баримт эх сурвалжид тулгуурлан гаргасан хууль эрх зүйн хүчин төгөлдөр албан ёсны баримт бичгийг хэлнэ.
Архивын лавлагаа нь дарааг үндсэн 4 төрөлтэй байна.Үүнд;
Нийгэм эрх зүйн лавлагаа;
Ураг төрлийн холбогдолтой лавлагаа;
Хүн амын тооллого;
Сэдэвчилсэн лавлагаа;
Нийгэм эрх зүйн лавлагаа: Нийгэм эрх зүйн лавлагааг байгууллага, хувь хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэдийн улсад ажилласан жил, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, шагнал, боловсрол, иргэний бүртгэл мэдээллийн талаар холбогдох баримтаас гаргана. Үүнд: иргэдийн улсад ажилласан жил, хөдөлмөр эрхлэлтийн тушаал, боловсролын лавлагаа, алдарт эхийн одонгийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, нотариат шүүхийн лавлагаа байгууллага иргэдийн хүсэлтийн дагуу бусад лавлагааг олгоно.
Ураг төрлийн холбогдолтой лавлагаа: Иргэдийн ураг төрлийн холбогдолтой лавлагаанд Овог, эцэг, эх, нэр, ам бүл, төрөл садан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, намтар түүх зэрэг холбогдолтой мэдээллүүд хамрагдана.
Ураг төрлийн холбогдолтой лавлагаа нь хувь хүний угсаа гарал, удам судар, намтар түүх, ам бүлд холбогдох асуудлаар архивын баримт эх сурвалжаас шүүн гаргасан мэдээлэл юм.
Хүн амын тооллого: Үндэсний төв архивын сан хөмрөгт 1922-1929, 1933, 1944, 1947, 1956, 1989 , 2000, 2010 оны хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна.
Үүнээс 1922-1929, 1933, 1944, 1956 хүн амын тооллогын баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр баримтын эрэлт хайлтыг түргэн шуурхай хялбар болгож байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Сэдэвчилсэн лавлагаа: Сэдэвчилсэн лавлагааг тодорхой сэдэв, үйл явдалд хамаарах асуудлаар баримтаас шүүн олгоно. Зураг төслийн баримтын лавлагаа инженер геологийн судалгааны дүгнэлт техникийн болон ажлын зураг төсөл, барилга ашиглалтад хүлээн авсан ажлын болон улсын комиссын акт гэх мэт… Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын лавлагаа уран сайхны кино, баримтат кино, кино мэдээ, орчуулгын кино, гэрэл зураг, дуу авианы баримт зэрэг төрлөөр лавлагааг гаргаж үйлчилж байна.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
