Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд холбогдох албаны хүмүүсийн хамтаар нийслэлийн гудамж талбайгаар өнгөрөгч бямба гарагийн амралтын өдөр /2019.03.23/ явж, тулгамдсан асуудлын шийдлийг гаргаж ажиллах үүрэг даалгаваруудыг өглөө.
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эвдэрч хугарсан хашаа хайс, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тавигдсан зарлалын самбар, төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагын гаднах өнгө үзэмж, хагарч эмтэрсэн шат гишгүүр, нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь эвдэрч цөмөрсөн явган хүний зам, иргэдэд аюул учруулж болохуйц унжсан цахилгааны утас, явган зорчиход төвөг учруулахуйц янз бүрийн хэлбэр хийцтэй траншейны таг, самбарын суурь төмөр зэргийг нэн даруй засч янзлуулахыг УБЗАА, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, дүүргүүдийн холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болгов.

Тэрбээр “Иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар хийх ажлууд дээр байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилла. Нэг нэгэнрүүгээ ажлаа займчуулдаг, манай хариуцсан ажил биш гэх мэтээр өөрсдөөсөө холдуулдаг, хариуцлагаас бултах байдлаар хотын ажилд сэтгэлгүйгээр хандаж болохгүй. Шаардлага тавих газарт нь шаардлагаа тавьж, хариуцлага нэхэж ажиллах хэрэгтэй. Аль ч газар хэлтсийн дарга удирдлага, мэргэжилтнүүд энэ нийслэлийн иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажлыг нуруун дээрээ үүрсэн хүмүүс гэдгийг сана. Хотын өнгө үзэмжийг сайжруулах асуудал дээр иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө оролцож, үүргээ хүлээх ёстой гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ядаж төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллагуудад ойр орчмын газрын тохижилт, аюулгүй байдал, стандартыг хангуулж, хог хаягдлаар дүүрсэн байдлаа цэгцэлж цэвэрлэх үүрэг чиглэл, хугацаатай даалгавар өгч ажилла. Үүнийхээ араас холбогдох байгууллагууд нь хяналтаа сайжруулж ажиллах хэрэгтэй.

Хотын ажлыг өрөөнөөс хийхгүй. Гудамж, талбайгаараа алх, иргэдтэй уулз. Нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилц. Бүх гудамж талбайг дүүрэг дүүргээр нь хувааж аваад нэн даруй явж, нөхцөл байдал дээр нь үнэлэлт, дүгнэлт хий. Иргэд, ААН-үүдээр өөрийн эзэмшлийн газар талбайн тохижилт үйлчилгээг нь хийлгэ” гэж холбогдох алба тушаалтнуудад хатуу сануулж хэлэв.
Түүнчлэн “Хотоос чамгүй хэмжээний хөрөнгө зарж олон нийтийн газруудад босгосон нийтийн бие засах газрууд хаалттай байна. Үүнийгээ яаралтай нээж, үйл ажиллагааг хэвийн болго. Иргэдийгээ гудамж талбайд бие заслаа гээд шүүмжлээд байгаа хэрнээ бие засах газар нь хаалттай байж таарахгүй” хэмээлээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдтэй уулзаж санал бодлыг нь хуваалцан ярилцлаа. Энэ үеэрээ “Ажил хариуцсан хүмүүс нь хариуцлагатай, санаачлагатай байж гудамж талбайд өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцдаг, иргэд олон нийттэй санал бодлоо хуваалцаж асуудлаа шийддэг байх нь зүйтэй. Иргэд ч мөн асуудалд идэвхитэй ханддаг, оролцдог, хариуцлагатай ханддаг байх хэрэгтэй. Ингэж ажиллаж байж хотын ажил урагшаа явна. Аливаа шийдвэр, асуудлууд дээр хүн бүрийн оролцоог хангаж ажиллахыг нийслэл бодлогын хэмжээнд дэмжинэ” гэв хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
