2018 онд хүний амь нас хохирсон, хүнд, хүндэвтэр гэмтэл авсан зам тээврийн осолд 903 хүн холбогдсоны 769 буюу 85,2% нь эрэгтэй, 134 буюу 14,8% нь эмэгтэй жолооч эзэлж байгаа бөгөөд насны байдлаар нь үзвэл 18-34 насныхан 56% /504/-г эзэлж байна.
Өөрөөр хэлбэл таван шинэ жолооч нарын нэг нь зам тээврийн осолд холбогддог ба монгол улсад бүртгэлтэй 1,207 мянга гаруй жолоочийн 43,3%-ийг 18-23 насны жолооч бүрдүүлдэг боловч энэ насныхан зам тээврийн осолд холбогдох нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Туршлагагүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь шинэ, залуу жолооч нарын зам тээврийн осол гаргах нийтлэг шалтгаан болж байна. Учир нь залуу жолооч нар шөнө оройн цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсвэл үе тэнгийнхээсээ давж гарах, өөрийгөө дээгүүр тавьж онгирох зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргах эрсдэлтэй гэж үздэг. Харин 45-аас дээш насныхан зам тээврийн осол гаргах нь бага бөгөөд замын хөдөлгөөнд оролцох туршлагатай, илүү болгоомжтой замын хөдөлгөөнд оролцдог гэж үздэг байна. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нийгмийн байдлыг үзвэл дийлэнх хувийг буюу 43,4%-ийг ажилгүй иргэд эзэлж байгаа бол 4,2% буюу хамгийн бага хувийг төрийн бус байгууллагын ажилтан эзэлж байна. Хэрвээ таны хүүхэд, найз, ах эгч тань шинэ, залуу жолооч бол тэдэнд анхнаас нь замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох нь хичнээн чухал зүйл болохыг ойлгуулж, зөв дадал хэвшилд сургахыг зөвлөж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
