ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, JCI хамтран уур бухимдлаа ганц хором тэвчих юм бол учрах хохирлоос өөрийгөө хамгаална хэмээн “Нэг хором” аяныг зохион байгуулаад байгаа. Энэхүү аяны хүрээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар салбар салбарын мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг сонслоо.
ЦЕГ-ийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа О.Цэнгэлбаяр “Гудамж талбайд бие биенээ танихгүй хоёр хүн үл ойлголцлоос болоод хоорондоо маргалдаж цохилцдог. Нөгөө талдаа ахуйн хүрээний архидалт нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүний тэгш бус харилцаанаас үүдэн гарч байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 45 хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдэж байна. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн 1070 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн 790 гаруй хүн хохирсон байдаг. Энэ тооны ард хохирогч нуугдаж байдаг” гэлээ.
ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд “Манайд гэр бүлийн хүчирхийллийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв байдаг. Эдгээр хүмүүст сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгч түр хамгаалах байраар хангаж ажилладаг. Энэ гэмт хэргийн улмаас нэг нь насаараа сэтгэлийн шархтай болж, нөгөөх нь тахир дутуу болж байна. Жилд 1300 орчим хүн хүнд гэмтэл авч байна. Энэ хүнд гэмтэл нь учирснаас хойш үхэлд хүргэх гэмтлийг хэлдэг. Зайлшгүй эмнэлгийн тусламж авч байж амь нас нь аврагдана гэсэн үг. Нөгөө талаар хүн насан туршдаа үлдэц уршигтай болж байгаа. Хараагүй, сонсголгүй, эрхтний үйл ажиллагаа долголдолтой гэх мэт маш олон эмгэгтэй болдог. Нэг хором уур уцаараа тэвчих хэрэгтэй. Ингэснээр та хэн нэгнийг ийм эрсдэлд оруулахаас хамгаалж байгаа юм шүү гэдгийг залуучууд ухаарах хэрэгтэй” гэв.
СЭМҮТ-ийн стратеги, төлөвлөлт хүний нөөц хариуцсан захирал клиникийн профессор ахлах эмч Д.Баатаржав “Сэтгэцийн эмчийн хувьд ажиглаж байхад хэвлэл мэдээллийн байгууллага кино контент ч юм уу. Авч байгаа мэдээлэл нь дандаа хүчирхийллийн шинжтэй, ялан дийлсэн шинжтэй зүйлийг их үзсэнээр хүмүүсийн дунд сөрөг хүчин зүйл ихэсчихээд байгаа. Энэ бүхнээс шалтгаалж байна. Нийгмийн сөрөг үзэгдэл газар аваад байгаа учир нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэх, бүхий л салбараар хүнийг уриалсан эерэг мэдээлэл гаргаж өгөх ёстой юм. Хүүхдүүдийг удирдаад байгаа зүйл нь хүчирхийллийн сэдэвтэй уриалга юм. Зан үйлийн өөрчлөлт дээр төрөөс бодлого хэрэгжүүлэх юм бол үүн дээр ахиц гарна” гэсэн юм.
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш, доктор Б.Энхмаа “Сэтгэл зүйчид нийгмийн эрүүл мэндийн сэтгэцийн эрүүл мэндийн хувьд юм уу анхан шатны үзлэг оношлогоо зөвлөгөө өгч байгаа боловсон хүчин хангалттай бэлтгэгдээгүй байж магадгүй ч гэсэн ЦЕГ болон бүх хүчний байгууллага, эрүүл мэндийн салбарт мэргэжлийн сэтгэл зүйчид ажиллаж байгаа ч тэр болгон дуу хоолой нь хүрдэггүй байх. Хүний амьтдаас ялгарах онцлог нь ухамсар шүү дээ. Тиймээс уур бухимдлаа барья ганцхан хором тэвчээд бодох юм бол учрах хор хохирлоос өөрийгөө хамгаалж чадна” гэв.
ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч А.Амгаланбаатар “Манай эмнэлгээр нийт 300 аас дээш хүн өдөрт ирдэг. Баяр наадам тэмдэглэлт өдөр энэ тоо ихэсдэг. Энэ бол өнөөх архидан согтуурахтай холбоотой. Орой 12 цагаас хойш зодоон цохионы асуудлаар гэмтээд эмнэлэгт хандаж байгаа хүн ихэсдэг. Хүүхэд бол эцэг эхийн толь байдаг. Хүүхэд янз бүрийн хараалын үг хэлж байвал эцэг эх нь тэр үгийг гэсэн үг. Тийм учраас эцэг, эхчүүд өөрийгөө хянах ёстой. Нийгмийн архидалт бидний ажилд байнга мэдрэгдэж байдаг” гэлээ.
Х.Соёл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
