“Төрийн байгууллагын хариуцлага бол аливаа шийдвэрээ маш сайн судалж, ихээхэн нягталсан, бас сайтар харьцуулж үзсэний үндсэн дээр гаргах, нэгэнт гаргасан бол тэр шийдвэрийнхээ төлөө тууштай зогсдог байхад оршино. Энэ нь санхүүгийн салбарт маш том сахилга батыг авчирдаг юм…” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өчигдөр Төрийн ордонд болсон “Санхүү, банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ы тайзнаас өгүүллээ.
Тэрээр үнэт цаасны, даатгалын, хадгаламж, зээлийн хоршооны болон банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа, далайц болон санхүүгийн хүртээмжийн талаарх өнөөгийн төлөв байдлыг товч танилцуулж, улс орны хөгжилд төрийн бодлого, шийдвэр, тогтвортой байдал хэрхэн нөлөөлдгийг Сингапур Улсын жишээгээр тайлбарлан ярьсан юм. Энэ сэдвийн хүрээнд тэрээр, төрийн байгууллага шийдэгдээгүй асуудлыг урьдчилан зарлаж, тэр нь хэлэлцүүлгийн явцад унах зэрэг үйл явц нийгэмд буруу мэдээлэл болж очоод зогсохгүй иргэн, гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг буруу төлөвлөлт рүү хөтөлж, буруу тийш чиглүүлэх хор холбогдолтойг дурдаад, хоёр жилийн өмнө Хорооноос гаргасан банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын дүрмийн санг үе шаттайгаар 2.5 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр, түүний хэрэгжилт, үр нөлөөг жишээлэн өгүүлсэн юм. Энэ шийдвэрийн хэрэгжилт үе шат бүрт 90 гаруй хувьтай гарч байгаа бөгөөд үр дүнд нь зээлийн нийлүүлэлт өсөн нэмэгдээд зогсохгүй ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин хоёр жилийн хугацаанд 1.0 пүнктээр буураад байна.
Мөн тэрээр, монголчууд уламжлал, соёл, ахуй иргэншлийнхээ нөлөөгөөр 10, 20 жилээр төлөвлөж төсөөлсөн хөгжлийн зорилгодоо хүрэх, өөрчлөгдөн шинэчлэгдэхэд бэлэн ард түмэн юм гээд, хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг сургалтынхаа агуулгад шингээж, нийгмийн итгэл үнэмшил болгох аргаар ажил хэрэг болгох явдал ялангуяа урт хугацааны стратеги, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэн чухал болохыг онцлон дурдсан юм.
Хороо болон УИХ, Монголбанк, Хөгжлийн банктай хамтран “Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ-аас зохион байгуулсан тус чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлж, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгийн байгууллагаас баримталж буй бодлогыг хөндөн хэлэлцсэн үндсэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
