Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болж нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж эхэллээ.
Хотын нийтийн тээврийн салбарт нийслэлийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, хотын төсвөөс хийгдэж буй үйл ажиллагааны санхүүжилт нь хүрдэггүй тухай холбогдох албаны хүмүүс тайлагнав.

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам болон зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифт өөрчлөлт оруулах тухай журмын төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж тайлбар сонсож, саналаа илэрхийллээ.

Мөн ухаалаг картын системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн боловч картын түгээлтийн хүртээмж муугаас иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг нь асуудал дагуулсаар байгаа бөгөөд төлөөлөгчид холбогдох асуулт тавьж хариулт авлаа.
Төлөөлөгч Л.Нарантуяа:

– Төлбөр тооцооны смарт системийн талаар ойлголт өгөөч?
Хотын захирагч С.Амарсайхан:
- Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл: автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно.
Төлөөлөгч Г.Төмөрбаатар:

- Нийслэлийн нийтийн тээврийн бодлого бүрхэг байна. Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байна. Хотоос авах машин цагийн тарифыг нэмэхээр болж байгаа юм байна. Төсөв мөнгө нэмэгдсэн, үйлчилгээний үр дүн харагддаггүй. Энэ бүхэнд зоригтой шийдэл бий юу?
Хотын захирагч С.Амарсайхан:
– Нийтийн тээврийн үйлчилгээг энэ жилд багтаан дорвитой шинэчлэнэ. Нийтэд үйлчлэх гэж байгаа бол аюулгүй ажиллагаа, парк шинэчлэлдээ автобус компаниуд өөрсдөө анхаарч ажиллах ёстой. Ашиг орлогогүй ажиллаж байгаа нэрээр нийслэлийн төсвөөс мөнгөө аваад, эргээд хариуцлага хүлээдэггүй байдлыг өөрчлөх зарчмын байр суурь барьж ажиллана. Мөн Нийтийн тээврийн газрыг үйлчилгээндээ анхаардаг үйлчилгээний байгууллага болгоно. Үүнийг нэрнээс эхэлье. Нэр нь хүртэл ажил үүргийн нь сануулдаг болгоё гэдэг үүднээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар гэж өөрчилж байна гэлээ. НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан үргэлжилж байна .

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
