Говь-Алтай аймгийн уугуул, суугуул болон өвөг дээдэс, аав, ээжийнхээ нутагт элгэн сэтгэлтэй 500 гаруй залуус “Цагийн зөрүү” форум дээр уулзахаар цаг товложээ. Өвөрмөц содон нэртэй тус форумыг “Ирээдүй-Алтай” холбооноос санаачилж, дөрөвдүгээр сарын 13-нд Монголын хүүхдийн ордны Их танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.
Форумд тус аймгаас гаралтай, манлайлагч залуусын төлөөлөл, тухайлбал сэтгүүлч, яруу найрагч Рэнцэндоржийн Эмүжин, залуу эрдэмтэн Чоймаагийн Лодойравсал, Үндэсний статистикийн хорооны дарга Аюушийн Ариунзаяа, “Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Дашдоржийн Наранжаргал, ХААН банкны салбарын захирал Мягмардашийн Батбаяр зэрэг залуус тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, урлаг, соёлын арга хэмжээгээр оролцогчдоо “цэнэглэх” гэнэ. Түүнчлэн форумд ирсэн залуучууддаа зориулж, шилдэг гэрэл зурагчин Балжиннямын Болор-Эрдэнийн Алтай нутгийн шүтээн болсон уул, усны гэрэл зургуудаас бүрдсэн “Шүтээн” үзэсгэлэнг толилуулахаар бэлтгэж байна.
Ингээд форум зохион байгуулж буй “Ирээдүй-Алтай” холбооны Гүйцэтгэх захирал Б.Азжаргалаас зарим зүйлийг тодруулснаа та бүхэнд хүргэж байна.
–Форум яагаад мандатын хураамжтай байгаа юм бэ? Иймэрхүү арга хэмжээ ихэвчлэн үнэгүй байдаг биз дээ?
-Бид залуучуудын үнэ цэнэтэй, утга учиртай оролцоог чухалчилдаг. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Гэхдээ мандатын хураамжийг манай холбоо авч, медаль, батламж болгож үрэхгүй. Говь-Алтай аймагтаа хийх сайн үйлсийн аянд 100 хувь зарцуулна. Ямар ажилд зарцуулахаа форум дээр зарлана. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Түүчээ залуус” уралдаант төслийн хүрээнд судалгаа хийсэн байгаа.
–“Нутгаа хөгжүүлье” гэсэн уриатай арга хэмжээнүүд дандаа л болж байдаг. Яагаад заавал “Цагийн зөрүү…” гэж нэрлэв?
-Нүдээ нээгээд, магадгүй аниад бодоорой. Бидний цаг нэг хэмээр явахаа больсон юм шиг ээ. Бүтээлч хүний цаг хурдтай явж байхад залхуу хүний цаг удаан явж байна. Зарим хүмүүс өдөр унтаж байхад зарим хүн шөнөжингөө ажиллаж байна. Хот, хөдөөгийн цагийн ялгааг хараарай. Алтайгаас хоёрхон цаг онгоцоор ирсэн бичгийг авах гэж Улаанбаатарт таван цаг түгжирч байна гээд онигоо хүртэл байдаг шүү дээ. Залуус мөнгөний тоо хэмжээ гэхээсээ илүүтэй цагийн үнэ цэнийг үнэлэх ёстой гэж бид үзсэн. Тэгээд л ингэж нэрлэхээр шийдсэн. Манай илтгэгчид олон сонирхолтой жишээ, санаа хэлнэ.
–Үнэхээр сонирхолтой санагдчихлаа. Амралтын өдөр учраас залуус их очих байх аа.
-Манай форум Алтай нутгийн уугуул, суугуул төдийгүй аав, ээж, өвөө, эмээ нь манай нутгаар овоглодог хүн бүхэнд нээлттэй. Таньдаг, таньдаггүй хүн гэж бид ялгаварлахгүй, танилцаад, хамтраад хөгжих боломжийг олгоно. Боломж гэснээс энэ боломжийг нутгийн залуусдаа олгосон Тонхил сумын уугуул, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа эгчдээ холбооныхоо нийт гишүүд, дэмжигчдийн өмнөөс талархал илэрхийлж байна. Манай холбоо 16 жилийн түүхтэй. Энэ холбоогоор дамжсан олон сайхан ах, эгч нар маань биднийг дэмжиж ажилладаг.
–Уучлаарай, нэг зүйлийг тодруулмаар байна. Тухайлбал би Говь–Алтай аймгийн харьяат л даа. Багадаа гарсан болохоор одоо бараг таних хүнгүй. Хэдийгээр Алтай хотдоо төрсөн боловч, танай холбооны хүмүүсээс танихгүй болохоор мандатаа яаж авахаа ч мэдэхгүй байна л даа.
-Тань шиг олон залуус байдаг. Юм болоод өнгөрсөн хойно, дараагийн арга хэмжээнд нь яаж оролцох вэ гээд л… Бид өнгөрсөн онд “Алтайчуудын бэсрэг наадам-2” арга хэмжээг хотоос зайдуухан Туул голын хөвөөн дээр зохион байгуулсан. Яг тань шиг хүмүүс их хандсан учраас энэ удаад асуудлыг шийдэхийг зорьсон. Та заавал таньдаг хүн хайж, ажлаа алдах шаардлагагүй. Гүйцэтгэх захирал, ажлын хэсгийн санхүүч миний нэр дээр форумд зориулж нээлгэсэн ХААН банкны 5220056296 тоот дансанд мандатын хураамжаа төлж, төлөхдөө утасны дугаараа гүйлгээний утга хэсэгт бичснээр таны суудал баталгаажиж, бид форумын өглөө угтан авах болно.
–Форумын ажиллагаанд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Цаг явж эхэллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
