Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын Улсын болон хувийн эмнэлгүүдэд цус хүргэдэг цорын ганц байгууллага билээ. Тэгвэл 2019 оны 03-р сарын 29-ны өдөр Төрийн банк нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлан, Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

Цусны бүлгийн талаарх мэдээллийг товч хүргэхэд 4-р бүлгийн цус хамгийн ховор буюу 7%, 2-р бүлгийн цус 22%, 1-р бүлгийн цус хамгийн их хувийг эзэлдэг бөгөөд бүлэг болгон дотроо эерэг сөрөг гэсэн хувилбартай байдаг. Үүнээс эерэг бүлгийн цус 99% ба сөрөг бүлгийн цус 1%-ийг эзэлдэг нь маш ховор учир сөрөг бүлгийн цустай хүн аюултай нөхцөлд байдалд ороход цусны нөөц хомсдох эрсдэлтэй байдал үүсдэг. Цусны донор болохын тулд 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангуй эрүүл иргэд хамрагдах боломжтой. Эрэгтэйчүүд хоёр сар тутам, эмэгтэйчүүд гурван сар тутамд нэг удаад 200-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм.
Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн үеийн цус алдалт, томоохон хагалгаа болон хорт хавдар, цусны эмгэг өвчний үед хэрэглэдэг бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг иргэн бүр санаж, таны нэг удаагийн хандивласан цус 3 хүнд амьдрал бэлэглэх хамгийн том буяны үйлс юм.
Төрийн банкны хамт олны зүгээс бусдад амьдрал бэлэглэж цусаа хандивлах сайн үйлсэд нэгдэхийг иргэд, харилцагчиддаа уриалж байна.







Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
