Эх баригч бага эмч нарыг чадавхижуулах сургалтын үр дүнд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны нэгдсэн загвартай болж, жирэмсний хяналтын хөтөч картын хөтлөлт сайжирч чанаржлаа.

Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас аймгийн хэмжээний нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, жирэмслэлт, төрөлттэй холбоотой тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны 02 сарын 13-27–ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулсан юм. Сургалтанд сум дундын эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн нийт 28 эх баригчийг оролцуулж, 4 ээлжээр 12 хоногийн турш арга зүйн зөвлөгөө, шинэлэг мэдлэг, мэдээлэл олгож, онол, дадлага хослуулан явуулсан.
Энэхүү сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны ‘’Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд‘’ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 78 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам батлах тухай” 338 дугаар тушаал, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын даргын 2019 оны А/10 тоот тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс эх баригч бага эмч нарыг үе шаттайгаар чадавхжуулах, мэдлэгийг сэргээх зорилгоор зохион байгуулсан юм.

Эх баригч нар эл сургалтанд хамрагдсанаар хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, эх барихын тусламж үйлчилгээний гардан үйлдлийн ур чадвараа ахиулж чадлаа. Мөн сургалтын үр дүнд ажлын байрны тодорхойлолтын дагуу эх барихын тусламж үйлчилгээнд их эмч, эх баригч бага эмчийн үүрэг оролцоог тодорхойлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны нэгдсэн загвартай боллоо. Энэхүү сургалт нь жирэмсний хяналтын хөтөч картны хөтлөлтийн чанарыг сайжруулах, цаашлаад эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад нөлөөлж чадсан цогц сургалт болсоноороо онцлогтой.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны нэгдсэн загвартай болж, жирэмсний хяналтын картын хөтлөлт чанаржлаа
2019 оны 04-р сарын 01 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
