“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр зарлалаа.
“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү гээд нийт 117 сая ам.долларын өрийг төлөх шийдвэрийг Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх анх 2013 онд гаргасан байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зуучлагч компанийн оролцоотойгоор багагүй хугацаанд үр дүнтэй хэлцэл хийсний дүнд талууд нэхэмжлэлийг гурав дахин бууруулж, харилцан тохиролцоонд хүрч, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ нь Эрсдлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлснөөр хэргийг эцэслэн шийдвэрлэж “Стандарт банк”-нд өр төлбөргүй болсон байна. Эрсдлийн сангаас гаргасан мөнгөн хөрөнгийг Арбитрын шүүхэд маргаан гаргахад хүргэсэн гэм буруутай этгээдүүдээр төлж барагдуулах асуудлыг цаашид дотооддоо шүүхээр шийдвэрлүүлэх юм.
Хэрвээ Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үл биелүүлж, нэхэмжлэлийг хангаагүй бол олон эрсдэл үүсэх байв. Тухайлбал гадны харилцагч байгууллагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, Арбитрын шүүхийн шийдвэрийг манай улсын хилийн гадна хэрэгжүүлэх, зэсийн баяжмалыг барьцаалах тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудын Олон Улсад зорчих эрхийг хязгаарлах, “Стандарт банк” нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд худалдаалах зэрэг эрсдэлт нөхцөл үүсээд байсан бол төлбөрийг барагдуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадаад өр төлбөргүй боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
