Тариа будаа хоёрыг тарьж ургуулдаг юм
Тарьсан хойноо түүнийг хурааж авдаг юм
Тансаг сайхан тариагаа гурил болгон тээрэмдээд
Та бидний идэх талх, боовыг хийдэг юм гэж хүүхэд байхад цээжилдэг байж билээ. Тэгвэл өнөөдөр энэ бүхнийг хажуугаас нь харж, бахархан дуурсах боломж бий болжээ.
Үүний тод илрэл бол Монголдоо анх удаагаа Турк технологийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой, хоногт 120 тонн, жилд 40 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай “Өсөг” гурилын үйлдвэр юм. “Энсада холдинг” компанийн гурилын үйлдвэр нь иргэдийн хэрэгцээг хангах сайн чанарын гурил үйлдвэрлэж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах бөгөөд улаанбуудайн бүх төрлийн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах тус үйлдвэрийн нээлт өнгөрсөн баасан гарагт болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний тариаланчдын холбооны тэргүүн Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны хүмүүс гурилын үйлдвэрийн нээлтэд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Үйлдвэржилт 21:100”, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна. Монгол Улсын Засгийн газар үйлдвэржилтийг дэмжих, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан чиглэлийн төр болон хувийн хэвшлийн олон үйлдвэрийг дэмжин ашиглалтад оруулсаар байна. Үүний нэг болох “Өсөг” гурилын үйлдвэр өнөөдөр нээлтээ хийж байгаад талархаж байна” хэмээсэн юм.
Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих, иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилт тавин ажиллаж байна. Монгол орныхоо хөрсөнд ургуулсан арвай буудайгаар чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн ардаа чанартай хүнсээр хангахын зэрэгцээ Монгол Улс маань алсдаа хүнс экспортлогч орон болох зорилтыг тодорхойлсон. Тэгэхээр энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа анхны томоохон алхмуудын нэг бол өнөөдрийн нээлтээ хийж байгаа үйлдвэр юм” хэмээн онцлон тэмдэглээд Засгийн газрын зорилтыг 100 хувь ханган ажиллаж байгаа “Өсөг” гурилын үйлдвэрийн хамт олонд амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын барьж буй бодлого хөрсөн дээр бууж бодит ажил болж байгаад хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан, тэр дундаа газар тариалан эрхлэгчид талархаж буйгаа илэрхийлсээр байна. Нээлтээ хийж буй “Өсөг” гурилын үйлдвэр одоогоор 80 ажлын байр бий болгоод байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр 150 гаруй ажлын байр бий болно гэж үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Үйлдвэрийн хаалга нээгдэж, тоо нь нэмэгдэхийн хэрээр ажилгүй иргэд ч тогтмол ажлын байраар хангагдаж амьдрал ахуйн дээшилж байгаа нь бодит үр дүн юм.
“Энсада холдинг” компанийн үүсгэн байгуулагч Ө.Болдсайхан “Бид цаашид эцсийн бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой ажиллаж байна. Экспортын зах зээлээс хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Үйлдвэрийн онцлог гэвэл хоногт 120 тонн, жилд 40 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Одоо дараагийн өргөтгөлүүд нь хийгдэж байна. Турк улсын дэлхийд тэргүүлэгч Алабала технологиор хийгдсэн. “Хүнсийг эм мэт хэрэглэж бай хүүхэд минь” гэсэн аавынхаа сургаалийн дагуу ард түмэндээ эрүүл чанартай хүнсийг хүргэхээр ажиллаж байна. Бид зургаан сартай хүүхдийн бантангийн гурилыг ч үйлдвэрлэж байна. Цаашдаа чанарыг эрхэм болгож, баталгаажуулна” гэв.
Дашрамд дурдахад, манай улсаас БНХАУ, Өмнөд Солонгос, Казахстан, Вьетнам зэрэг улсууд гурил экспортоор авах хүсэлтэй байдаг байна. Тиймээс тус үйлдвэр дотоодын гурилын хэрэгцээний 30 орчим хувийг нийлүүлж, үлдсэн хувийг нь экспортлох зорилт тавьжээ. Мөн эх орныхоо хөрсөнд ургасан улаанбуудайг өндөр өртгөөр худалдан авч, газар тариалангийн салбараа ч дэмжиж ажиллана гэдгээ ч хэлж байна.
Тус гурилын үйлдвэрийг ашиглалтад оруулж буй “Энсада Холдинг” компани нь Монгол болон Канад улсад газар тариалангийн салбарт техник технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдийн баг засвар үйлчилгээ, сургалтуудыг зохион байгуулдаг юм байна.







Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
