БСШУС-ын сайд зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх мөн төрийн өмч харгалзахгүйгээр ямар нэг шалгуур, уралдаан явуулж элсэлт явуулдаг байдлыг зогсоох тушаал гаргажээ.
Энэ талаар Ё.Баатарбилэг, “Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. 1000 хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл ихтэй байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй” гэсэн юм.
Хувийн өмчийн сургуулиуд тушаалтай холбоотойгоор элсэлт явуулахдаа хэрхэх талаар тэрбээр “Сургууль энэ асуудлыг олон аргаар шийдэж болно. Түүвэр арга ч юм уу олон аргаар шийдэх боломж бий. Энэ жилийн элсэлтдээ хичнээн хүүхэд авах тоогоо хэлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй. Олон хүүхдийг дараалалд оруулж, мөнгө төгрөг хурааж авч болохгүй. Бүртгэлийг бизнес болгож байна. Бид тушаал гаргахдаа энэ талаар судалсан. Боломж бий” гэсэн.

Гэтэл сайдын шийдвэр гараад удаагүй байхад “Шинэ Монгол” сургууль 1-р ангийн элсэлтийн шалгалтаа авах зар түгээжээ. Элсэлтийн шалгалтын хураамж 33000 төгрөг гэж байна.
Суралцах хүсэлтэй хэдэн зуун багачууд хураамжаа төлөөд бүртгүүлнэ. Шалгалтанд тэнцэж сургуульд орох хүүхэд 100 хүрэх болов уу. Сургуульгүй үлдсэн багачууд мөнгө ч үгүй сургууль ч үгүй. Өөрсдийгөө сурлага муутай гэж дүгнээд дараагийн сургуулиа хайх уу.
Ё.Баатарбилэг сайдаа таны шийдвэр цаасан дээр мөрдөгдөх үү хөрсөн дээр буух уу? Боловсролын яамны сайдын шийдвэрээ зөрчин байж элсэлтийн шалгалт авах нь “Шинэ Монгол” сургуульд ямар ашигтай вэ?

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
