Судан улсын Ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь огцруулж, одоо шилжилтийн зөвлөл байгуулах талаар хэлэлцэж байгаа тухай “Reuters” агентлаг тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. Тус агентлагийн мэдээлснээр, “Ерөнхийлөгч аль-Баширыг огцорсны дараа төрийн эрхийг авах цэргийн зөвлөл байгуулах зөвлөгөөн хийж байгаа тухай“ Хойд Дарфур мужийн Үйлдвэрлэл, эдийн засгийн сайд Мажуб Хусейн “Al-Hadath” телевизэд мэдээлсэн байна.
Судан улсын нийслэл хотод Ерөнхийлөгч Омар аль-Баширыг огцорсныг албан ёсоор мэдэгдэхээс өмнө түүний огцорсныг тэмдэглэж эхэлжээ. Хартум хотын оршин суугчид төрийн далбаагаа барин гудамжинд гарцгааж, “Бид ялсан!” хэмээн хашгирцгаасан байна. Суданы арми улс орныг удирдах шинэ байгууллага байгуулснаа удахгүй мэдэгдэх аж. Тус улсын телевизүүдээр Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн товч мэдээллийг танилцуулсан байна. Цэргийнхэн улсын телевиз, радиогийн компанийн байранд хүрдэг замуудыг хаасан учир хотын замын хөдөлгөөнд түгжрэл үүсжээ.
Телевизийн “al-Mayadeen” сувгаар мэдээлснээр, цэргийнхэн шуурхай хуралдаж, Омар аль-Башир, түүний туслах болон Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргажээ. Үүний сацуу, “al-Hadath” телевизээр Суданы Батлан хамгаалахын сайд асан, эрх баригч “Үндэсний конгресс” намын дарга Ахмад Харуныг, мөн аль-Баширын орлогч асан Али Усман Тах, Ерөнхийлөгчийн хувийн хамгаалагчдыг баривчилсан гэж мэдээлсэн байна.
Суданы Ерөнхийлөгч аль-Башир Хартум дахь ерөнхийлөгчийн ордондоо байхгүй байгаа тухай ордон дахь эх сурвалж мэдээлжээ. Түүнийг гэрийн хорионд оруулсан эсвэл тэрээр эх орноосоо гарсан байж магадгүй гэж мэдээлж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
