Мөнгө олох хэцүү, үрэх амархан гэдэг. Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яйш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй. Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг байна. Ингээд мөнгө тогтоох арван нууцыг хүргэе.
1. Орон гэрийнхээ амин чухал хэсэг болох галын өрөө, коридороо маш цэвэрхэн байлга. Мөнгө бохир, заваан газарт ирдэггүй.
2. Мөнгөтэй болсон эхний өдрөө бүү үр. Мөнгөө сейф эсвэл хайрцганд хийж хадгал. Ингээд маргааш өглөөнөөс эхэлж, бага багаар үрж болно. Энэ нь бодлогогүй алхам хийх, төлөвлөөгүй зардал гарахаас сэргийлдэг.
3. Мөнгөний түрийвч улаан өнгөтэй байвал сайн, эсвэл улаан өнгийн оруулга, чимэглэлтэй байж болно.
4. Түрийвчиндээ зөвхөн мөнгө, карт л хийх ёстой. Гэрэл зураг, чек зэрэг илүү юм, элдэв хог хэрэггүй.
5. Мөнгө дуудах нэг арга бий, та баян хүнээс мөнгөн дэвсгэрт гуйж аваад задлалгүй хадгал. Ялангуяа баян орны валют байвал бүр сайн.
6. Мөнгөн дэвсгэртүүдийг их, багаар нь ялгаж, түрийвчнийхээ өөр өөр тасалгаанд хийж занш.

7. Мөнгийг өглөө, цэвэрхэн гараар тоолж сураарай.
8. Мөнгө олох чадвараа тогтмол сайжруул, төгөлдөржүүл. Мэргэжлийн хувьд, мөн хөрөнгийн бирж дээр мөнгө олох гээд хоёр чиглэлд өөрийгөө хөгжүүлж болно. Яагаад гэвэл мөнгө л мөнгийг “хийдэг”.
9. Олсон орлого, мөнгөө 100% гэж үзээд дараах байдлаар хуваарилаж занш. Мөнгөнийхөө 50%-ийг сайн үйлст хандивла, 25%-ийг гэнэтийн зардалд зориулан цааш хадгална. Харин 10%-ийг тусламж хэрэгтэй байгаа хамаатан, төрөл садандаа зориул, ингээд үлдсэн 15%-ийг өөртөө зарцуулаарай.
10. Хамгийн гол нь өөртөө авах биш бусдад илүү өгөхөд суралц. Тэгсэн цагт л та 2 дахин ихийг олдог болно. Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
