“Бүтээгдэхүүний уутаа даавуун тороор солиорой” уриатай ухаалаг хэрэглэгч хөтөлбөрийг “Талх чихэр” ХК-ийн зүгээс хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөр нь 4-р сарын 15-аас 5-р сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 10.000 хэрэглэгчдэд даавуун тор тараах юм байна.
“Талх чихэр” ХК-ийн хэрэглэгчдийн хувьд цуглуулсан бүтээгдэхүүнийхээ уутыг 20 ширхэг болсон тохиолдолд 4 сарын 15-аас хойш өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд үйлдвэрийн байр болон, “Милл хаус ХХК-ийн дэргэдэх “Та чи март” “Та чи” мартын 10 дугаар хороолол, Жуковт байрлах “Та чи”мартын шинэ салбарт очин уутаа даавуун тороор солих боломж бүрдэнэ. Мөн иргэдийн хувьд нарийн боов болон талхны уутыг даавуун тороор сольж тус хөтөлбөрт идэвхтэй оролцсоноороо байгальд ээлтэй иргэн гэдгээ батлан харуулж байгаа юм байна.
“Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийн хүрээнд хамгийн их оршин суугчтай Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргүүдийн тодорхой хороонуудын оршин суугчдад даавуун тор тараахаас гадна нийгэмд хариуцлагатай байгууллага гэдгээ үргэлж бататгаж байдаг “Талх чихэр” ХК-ийн зүгээс “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийн хүрээнд даавуун торны үйлдвэрлэл дээр өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч ажилласан байна. Мөн хэрэглэгчдээс ирсэн бүтээгдэхүүний уутаар дахин боловсруулах үйлдвэрт хандан хогийн сав, нийтийн эзэмшлийн талбайд сандал, замын хашлага зэргийг захиалгаар үйлдвэрлүүлж сонгогдсон хороонуудын тохижилтод хувь нэмэр оруулах юм байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

wow