Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлээд байгаа.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун “Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар бид иргэд болон холбогдох байгууллагуудаас ирсэн санал, хүсэлтийн дагуу явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг иргэдийн саналын үндсэн дээр судалж, эхний ээлжид 30 байршилд газар чөлөөлөх арга хэмжээг эхлүүлсний 25 байршилд нь газар чөлөөлөлт хийж, явган зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болголоо. Цаашид ч мөн иргэдээс санал, хүсэлтийг өөрсдийн албан ёсны вэбсайтаар хүлээж авах болно.
Энэхүү ажлыг үргэлжлүүлэн хоёрдугаар ээлжид явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэхээр судалгааг гаргаад байна. Газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулагдсан бөгөөд мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн саналыг авч төвийн хэсэгт хорооллын дунд болон зуслан, гэр хорооллын газрууд дахь авто замын орц, гарц хаасан байршлууд, мөн эзэмшил, ашиглалтад байгаа газруудаа дур мэдэн нэмж, зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг шинэчлэн гаргаж, газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн хурлын журам байдаг. Тус журмын дагуу холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг.
Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2,3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан байгаа. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай юм.
Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбаруудыг байршуулсаар байна. Тийм учраас журам зөрчсөн рекламны самбаруудыг бид өмнө долоо хоногоос эхлүүлэн буулгаж аваад байна. Цаашид ч мөн дурдагсан байршлууд дээр тавьсан самбаруудыг буулгасаар байх болно” гэв.
Түүнчлэн иргэд зам чөлөөлөх тухай санал, хүсэлтээ http://gazar.ub.gov.mn/ гэсэн Нийслэлийн газрын албаны вэбсайтаар зочлон хүргүүлж, хийгдэж буй ажлуудтай танилцах боломжтой юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
