“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ үргэлжилж байна. Тус сарын аяны хүрээнд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг ХНХЯ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтад ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат болон МШӨ-ний сувилалууд, бусад сувилалуудын эмч, сувилагч, зэрэг 60 гаруй хүн оролцов.
Энэ үеэр
– Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчин, тоосжилтын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, нөхөн сэргээх эмчилгээ,
– Мэргэжлээс шалтгаалсан тулгуур эрхтэн, доргионы эмгэгүүд нөхөн сэргээх эмчилгээ,
– Химийн бодисын архаг хордлогууд,
– Мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралт, амьсгалын дээд замын эмгэгүүд сэргээн засах, урьдчилсан сэргийлэх арга замууд,
– Мэргэжлээс шалтгаалсан мэс заслын эмгэгүүд, нөхөн сэргээх арга хэмжээ зэрэг олон чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлээ. Мөн дээрх сэдвийн хүрээнд асуулт хариулт явуулж, оролцогчид мэдээлэл солилцсон юм.
2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3143 хүн идэвхтэй хяналтад байна. Үүнээс 2221 буюу 53.6 хувь нь мэргэжлээс шалтгаалах уушги тоосжих өвчин болон тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл эзэлж байгааг ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын Статистикч эмч Б.Шинэбилэг илтгэлдээ онцоллоо. Түүнчлэн Мэргэжлээс шалтгаалах бүсэлхийн ууцны хэсгийн ёзоорын эмгэг буюу нурууны өвчлөл уул уурхай, барилга, зам тээврийн салбарт илүү зонхилж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Мэргэжлээс шалтгаалсан өвчний 4 сувилал, улсын чанартай 9 сувилалд нийт 1269 өвчтөн эмчлэн сувилуулжээ.
Тус сургалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалууд болон бусад төрөлжсөн сувилалуудын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хамрагдсан нь онцлогтой байв. Учир нь нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сувилалууд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх асуудалд харилцан туршлага солилцохын зэрэгцээ хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах ач холбогдолтой боллоо.
Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд үйлчилдэг сувилалын эмч, сувилагчдын дунд тохиолддог диспансерын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн хяналтын тогтолцоог сайжруулах үндсэн зорилготой өнөөдрийн сургалт зохион байгуулагдлаа.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
