Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байрны нээлт өнөөдөр /2019.04.19/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батцогт нар болон гишүүд, дэмжигчид оролцсон юм.
Нээлтийн үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгинохайрхан дүүрэг олон жил өөрийн гэсэн байргүй байсан. Өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийж байна. Цаашид 32 хороо бүрт намын үүрийн байртай болох зорилготой байна. Өөрийн гэсэн байртай болсноор сургалт, уулзалтууд зохион байгуулах, мэдээлэл солилцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэргээр гишүүд, дэмжигчиддээ чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулна. Аливаа байгууллага өөрийн гэсэн байртай болж байж үйл ажиллагаа нь тогтвортой явах боломж бүрддэг. Монголын нийт хүн амын 10 гаруй хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна. Тиймээс ч тус дүүрэгт намын үйл ажиллагаа идэвхжиж, сэргэх нь чухал ач холбогдолтой” гэв.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам “Шинэчлэлийн аян-2019” аяныг зохион байгуулж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам 5000 гаруй гишүүд, дэмжигчидтэй төдийгүй цаашид гишүүдээ чадавхжуулах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
