“Монкорд” ХЗХ-ны талаар Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
“Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаанд 8 удаагийн газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэж байсан ба улирал бүрийн санхүүгийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланд үндэслэн зайны хяналтыг хэрэгжүүлж ирсэн. Гэвч “Монкорд” ХЗХ нь 2012 оноос эхлэн санхүүгийн хуурамч тайланг Сангийн яам болон төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, түүнийг аудитын байгууллагаар баталгаажуулж, энэхүү тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийг бүх гишүүддээ тайлагнаж, нийт гишүүд болон төрийн байгууллагуудыг хууран мэхлэх замаар төөрөгдүүлсэн байж болзошгүй байсныг Санхүүгийн зохицуулах хороо урьдчилсан байдлаар 2018 онд тогтоосон.
Тус ХЗХ нь татан төвлөрүүлсэн мөнгөн хадгаламжийн хөрөнгийг анхны шаардлагаар буцаан олгохгүй байгаа талаар гишүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг буцаан олгох талаар яаралтай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон боловч хэрэгжүүлээгүй.
Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх явцад болон хяналт шалгалтаар тус ХЗХ нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаж байгаа мэтээр тайлагнахын тулд 2012 оноос нягтлан бодох бүртгэлийн хоёр тайлан хөтөлсөн, үнэн зөв тайлагнаагүй санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан, татан төвлөрүүлсэн хадгаламжийн хэмжээг бууруулж дутуу тайлагнасан, олгосон зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж санхүүгийн тайланд бүртгэсэн зэрэг Санхүүгийн зохицуулах хорооноос шалган тогтоох боломжгүй зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон тул холбогдох баримт бичгийг 2018, 2019 онуудад 3 удаа цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагааг тогтворжуулах чиглэлээр тухай бүрт нь шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан ч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх хэмжээ бүхий хууль сахиулах байгууллага биш учраас хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг шилжүүлээд байна.
Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүдийн харилцан итгэлцэл дээр суурилсан, ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Бусад санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийн нэгдэл төдийгүй, иргэдийн нэгдэл байдгаараа ялгардаг. Гэтэл, 2012, 2013 оноос хойш бүх гишүүдийн хурлаар зарим гишүүд “Монкорд” ХЗХ төлбөрийн чадварын хүндрэлд орж байгаа талаар шүүмжилж байсан гэх боловч, ХЗХ-ны сонгуульт болон гүйцэтгэх ажилтнууд, түүнчлэн нийт гишүүд тухай үед нь холбогдох арга хэмжээг аваагүй өдий хүрсэнээс гадна, үүсээд буй доголдлын талаар Хороонд огт мэдэгдэж байгаагүй юм.
Өөрөөр хэлбэл, ардчилсан удирдлагатай хамтын хяналт бүхий байгууллагын үндсэн зарчмыг алдагдуулснаар гишүүдийн зүгээс хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж чадаагүй, гишүүдийн оролцоо зөвхөн хадгаламж байршуулах зорилгоор гишүүнчлэгдэж ашиг олох хэрэгсэл болгосон гэж үзэж болохоор нөхцлийг үүсгэсэн байна.
Одоо, “Монкорд” ХЗХ-нд холбогдох уг асуудал прокурорын хяналтан дор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхээр хамтран ажиллаж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
