Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн тэмцээн тавдугаар сарын 12-26-нд үргэлжилж аваргаа тодруулах бөгөөд энэ барилдааны банцүкэг /оноолт/ зарлажээ.
Энэ башёг өнгөрсөн гуравдугаар сарын /Харү башё/ түрүү бөх 69 дэх Их Хакүхо М.Даваажаргал манлайлж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд аварга баруун жигүүрийг манлайлах бол Озэки Гойэдо зүүнийг, Озэки Такаясү баруунд эрэмбэлэгджээ.
Зүүний удаад шинэ Озэки Такакейшо бичигдсэн бол өнгөрсөн башёд амжилттай барилдсан Сэкиваке Ичиножёо А.Ичинноров мөн зүүн жигүүрээс барилдана. Озэки Точиношин цол буурч барууны Сэкиваке болсон бөгөөд энэ башёд 10 болон түүнээс дээш давбал Озэки цолоо эргүүлэн авах боломжтой. Болгарын сумоч Айояама, Митакэүми нар Комүсүби цолтой байна.
Нацү башёд хүчээ сорих монгол бөхчүүдээ танилцуулахад, Макүүчид: Хоёр Их аварга болон Ичиножёо А.Ичинноровоос гадна Тамаваши Б.Мөнх-Оргил /Маэгашира 3/, Дайшохо Шижирбаяр /Маэгашира 16/, Чиёошома Г.Мөнхсайхан /Маэгашира 17/ нар барилдах бол Жюүрёо зиндаанд: Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний 3, Азамарюү C.Тодбилэг барууны 4, Миторюү Б.Төрболд барууны 9, Кирибаяма Б.Лхагвасүрэн барууны 11, Араваши Э.Дөлгөөн зүүний 12, Сэйро А.Өнөболд барууны 14-т тус тус эрэмбэлэгджээ.
Харин Макүшитад: Хоошёорюү С.Бямбасүрэн барууны 4, Сакигаке Я.Баттүшиг барууны 16, Гоочёозан Д.Ууганбаатар барууны 20, Кёкүсоотэн Э.Энхманлай зүүний 33, Кагамио Б.Нанжид /зүүний 40/ нар хүч үзэх бол Сандамэд: Ёошояама Б.Анхбаяр барууны 9, Роога А.Амарсанаа зүүний 22, Саданохикари Д.Наранцогт барууны 35, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /зүүний 49/ нар барилдана. Жонидан зиндаанд: Дайтэнма Б.Чинзориг барууны 31 тус тус эрэмбэлэгдсэн байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
