Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан нар Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Б.Батчулуун, Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа, Жижиг дунд үйлдвэр худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, албан бус хэвшлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Батбаяр нартай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Нийгмийн зөвшлийг хангах 370 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2018-2020 оны хамтын хэлэлцээрийн дагуу 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, сайдын зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлэхээр тогтлоо. Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтарсан ажлын хэсэг байгуулан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах юм.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран сургалт зохион байгуулах, үзэсгэлэн худалдаа хамтран зохион байгуулах, оролцох талаар тодорхой ажлууд хийхээр тогтлоо. Үүнээс гадна ХХААХҮЯ-нд Үйлдвэрчний эвлэлийн салбар хороо байгуулах, Сайдын зөвлөлд гишүүнээр үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг ажиллахаар болов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
