-Ээжээ та өнөөдөр эрт ирнэ гэсэн биз дээ. Яагаад оройтоод байгаа юм бэ?
– Дарга ээжид нь баахан ажил даалгаад орхичихлоо.
– Аан… Та даргынхаа өгсөн даалгавраар зөндөө баримт материал цуглуулаад, юмаа бичсэн юм уу?
Босго давуут өөд уруугүй элдэв асуултаар “булдаг” балчир охиныхоо хичнээн том болсныг сая л анзаарлаа. “Хурдан босоод цэцэрлэгтээ явахгүй бол Зулаа дарга миний охиныг дурангаараа харж байгаа шүү. Зулаа дарга тэгнэ, ингэнэ” гэж сүрдүүлдэг байсан цаг хэдийнэ өнгөрсөн бололтой. Тавхан настай түүний минь үгийн санд “баримт материал” гэх мэт мэргэжлийн үгс хэдийнээ орж, сэтгүүлчийн ажлын үндсэн арга барилыг хаанаас, яаж ухаж ойлгосон юм бүү мэд. Энэ тухай хэрэг болгон өөрт нь хандаж тайлбарласан удаа лав үгүй санагдах.
Одоогоос яг таван жилийн өмнө, наймхан сартай байхад нь буурай эмээд нь даатгаад ажилдаа орсноос хойших 1800 гаруй өдөр ээж охин хоёрын дундуур хэрхэн яаж урсан өнгөрснийг нэхэн санах гэж хичээлээ. Хөлд орох гэж ядсан тэнтэр, тунтар өдрүүдэд нь дэмнээд алхсан минь хэд билээ. Хэлд орох гэж тультачсан ангарай нялх өдрүүдэд нь дагаад хөгжөөсөн минь хичнээн билээ. Гэтэл “цэцэрлэгтээ явахгүй гэж балрах вий” хэмээн сандчиж, “Араас дагаад уйлах вий” гэхдээ ангийнх нь хаалгыг бушуухан хааж байсан өдөр хоногууд яасан олон юм бэ.
Хамгийн сүүлд охиныхоо өмнөөс маш их гэмшиж, өөрийгөө, ажлаа зүхсэн үе бол өнгөрсөн шинэ жилийн баяр. “Бэлтгэл В” бүлгийнхний хувьд тэр бол цэцэрлэгийнх нь сүүлчийн шинэ жилийн баяр юм шүү дээ. Гэтэл бас л ажлын өдөр, сониндоо бүтэн нүүр бичлэгтэй байж таараад, охиныхоо шинэ жилийн баярт оролцоогүй, олон хоног хичээнгүйлэн бэлдсэн бүжгийг нь ч үзэж чадаагүй. Сүүлд эмээгийнх нь авсан зурган дээрээс охиноо хараад “Ийм үзэсгэлэнтэй, ийм баяр хөөртэй, ийм их сэтгэл гаргасан үзүүлбэрийг нь ээж нь очоод үзсэн бол” гэхээс өөрийн эрхгүй дотроос нэг зүйл огшоод ирсэн. “Та уг нь ирж үзсэн бол гоё байхгүй юу” гэсэн охины минь үг бүр нь ихийг бодогдуулсан даа.
Хонгорхон үр минь өдөр өдрөөр өөрийн ертөнцөө бүтээж буй цаг хугацааны альхан хэсэгт ээж нь тодрон үлдэх нь вэ…
Л.АРГАМЖИН
“ЗӨВ ТУСГАЛ” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
