Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймгийн удирдлагууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчтэй уулзав. Энэ удаагийн уулзалтаар Сүхбаатар аймгийн үйлдвэр технологийн парк, Сүхбаатар аймгийн хэтийн зорилт 2028 судалгааны асуудлыг танилцуулж, санал солилцов.
“Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дамжуулах, нутагшуулах замаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгох, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих юм. Үйл ажиллагааны чиглэлээ гурван бүсэд зохион байгуулах бөгөөд үйлдвэрлэл технологийн паркийн нэгдүгээр бүсэд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, махан болон малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, төмс хүнсний ногооны механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмж, ногоог даршлах, савлах, хатаах үйлдвэр, оёдлын үйлдвэр, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр бизнес инкубатор төв байгуулахаар төлөвлөөд байна. Харин хоёрдугаар бүсэд мах боловсруулах, ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, өлөн боловсруулах үйлдвэр, малын болон монгол гэрийн тоног хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүний чиглэлийн бизнес инкубатор төв, ложистик төв байгуулахаар төлөвлөж, энэ бүсийн үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар төлөвлөж байна. Үйлдвэрлэл технологийн паркийн гуравдугаар бүсэд эрчимжсэн фермер, тахианы аж ахуй, мэгжтэй гахайны аж ахуй, малын тэжээлийн гидропоник үйлдвэр болон ажилчдын байр мал эмнэлгийг барихаар төлөвлөсөн.
Энэхүү хуралд оролцсон Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк өнгөрсөн 2 жилийн хугацаанд үр дүнгүй ажилласан хэмээн хатуухан шүүмжилжсэн.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн бодлого ямар байх, ямар үйл ажиллагаа явуулах, ямар зорилгод хүрэхийн энэ чиглэлд нь ярилцаад түргэтгэх, үр дүнг дээшлүүлэх үйл ажиллагаагаа уялдуулах нь ямар арга зам байгааг тодорхойлох бодолтой ирсэн. Өнөөдөр яриад бид байгаа төвшинийг ойлголцлоо. Цаашдаа үйлдвэрлэл технолгийн парк Сүхбаатар аймагт байж, эрчимтэй хөгжсөөсэй гэж хатуу итгэл үнэмшилтэй байна. Өнөөдрийн уулзалтаас харахад тодорхой түвшинд ажиллах талбар, асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Юуны өмнө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зарчмын асуудлаа шийдмээр байна. Ер нь Сүхбаатар аймагт Үйлдвэр технологийн парк хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу. Хэрэгтэй юм бол үүнийг бий болгохын тулд яаж ажиллах анхны саналаа гаргаж, хөгжлийнхөө бодлогыг тодорхойлмоор байна. Өнөөдөр энэ асуудыг шийдэх төвшинд хүрээгүй байна. Та бүхний бодлого тодорхой болчихвол бид хэрэгжүүлэх арга замыг ярилцаад улсын төсөв хөрөнгөд тусгах боломжийг судлаад хамтран ажиллахад бэлэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар том хэмжээний зоорь барих асуудал шийдсэн. Үүнийг үйлдвэрлэл технологийн парк дотроо барих юм уугадна нь барих юм уу, орон нутгийн өмч гэдгээр ашиглах уу, хувийн хэвшилд өгөх юм уу энэ асуудлаа та бүхэн шийдэх ёстой эрх нь та бүхэнд байна. Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн махны цогцолбор үйлдвэр байгуулах асуудал яригдаад бэлтгэл дуусч, барилгын ажил эхлэх гэж байна. Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Ховд аймагт махны үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил нь хийгдээд дуусч байна. Ингэхээр энэ ажил паркийн хүрээнд явах юм уу, явахүй юм уу. Төрийн өмчийн үйлдвэр байх уу, орон нутгийн өмчийн үйлдвэр байх уу. Хэн авсан зээлийг төл хариуцлага хүлээх вэ? Гэдэг асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Тийм учраас хугацаа тулсан байна. ИТХ, Аймгийн Засаг даргын тамгын газар суурь асуудлаа шуурхай хэлэлцээд нэгдсэн байр суурьтай, нэгдмэл ойлголттой болмоор байна. Энэ асуудад тодорхой болчихвол бүх талаар хамтран ажиллах боломжтой” гэв.

Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
