ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймгийн иргэд хөдөлмөрчидтэй /2019.05.03/ уулзлаа. Тэрээр МУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонсож, хариулт өгсөн юм.
Сүхбаатар аймгийн иргэд газар тариалангийн трактор тоног төхөөрөмж, төмс хүнсний ногооны үнэ, хаврын тариалалт, үр үржүүлэг, ногооны борлуулалт, хүүхэд харах үйлчилгээний төсөв, малчдын нийгмийн асуудал, бэлчээрийн мал аж ахуйг олон улсад сурталчлах, шүүх байгууллагын тогтолцоо цалин урамшуулал,
улс төрийн намын талцал, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилтны нийгмийн асуудал, шагнал урамшууллын асуудлыг хөндсөн юм.
ХХААХҮ-ийн сайд “Хүнсний ногооны үнийн хувьд гарал үүсэл нь баталгаатай чанартай бүтээгдэхүүн өртөгтэй байх зарчим руугаа явна. Гарал үүслийн баталгаагүй хүнснээс болгоомжлох хэрэгтэй. Цаашдаа чанартай бүтээдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина. Өвлийн хүлэмжийн асуудал зайлшгүй чухал асуудал. Хүлэмжийг асуудлыг анхааран дэмжиж байна. Хаврын тариалалт эхэллээ. Тариалалт хийгээд санаачлага гаргаад хөөцөлдөж байгаа хүмүүсийг зохион байгуулаад, хоршоо хэлбэрт оруулаад үйл ажиллагааг зохион байгуулвал 5 хүлэмжийг өгнө. Үүндээ тариалаад ган гачигаас хамаарахгүйгээр ургацаа бүрэн аваарай. Усын асуудал анхаарал татаж байна. Өнөөдрийн ус цэвэршүүлж байгаа төхөөрөмж шаардлага хангахгүй байна. Усны төхөөрөмжийн асуудал дээр тал талаасаа анхааран ярилцаж байна. Орон нутагт нам гэж талцаж бие биеэ үгүйсгэхээсээ илүүтэй, улс орны хөгжил дэвшил хүн ардынхаа амьдралын чанарыг сайжруулах үйл хэрэгт нэгдэж ажиллах нь чухал байна. Бэлчээр ашигладаг түүнийгээ хамгаалдаг асуудлыг зохицуулж өгөх зорилготой хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Малзүйч, хөдөө аж ахуй ажилтны асуудлыг анхаарч үзэх гэдэгтэй санал нэг байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна. Энэ хуулиар мал эмнэлэг, үржлийн асуудлыг мал эрүүл байх асуудлыг шийдэж байгаа хүмүүс нь хөдөө аж ахуй мэргэжилтнүүд юм. Тиймээс эдгээр хүмүүсийг анхаарна. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг бүрэн хамруулах ажлыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын цэцэрлэгүүдийн хажуугаар хувийн цэцэрлэгүүд, төрийн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 156 цэцэрлэг ашиглалтад орно” гэв. Тэрээр иргэд хөдөлмөрчид та бүхний тавьсан асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллана гэдгийг онцлов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
