МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн нар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сум, Өлзийт тосгонд өнөөдөр /2019.05.05/ ажиллав. Монгол Улсын ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр түүний хэрэгжилт явцын талаар иргэд хөдөлмөрчдөд мэдээлэл өгч, тэдний саналыг сонсов.
Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын иргэд цэцэрлэгийн засвар, тэтгэврийн нас болон цалингийн зээлийн хүүг бууруулах, түүхэн аялал жуучлалын бүс нутаг байгуулах, сумын эмнэлгийн дуудлагын машиныг шинэчлэх, нутгийн удирдлагын байрыг шинэчлэх, малын хулгайтай тэмцэх, суманд бойны газар байгуулах, орон нутгийн удирдлагыг шууд томилж, үүнээс хэмнэсэн зардлаар эмнэлгийн орыг нэмэхэд зарцуулах, хөнгөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр хамгаалах, үлийн цагаан огтонотой тэмцэх, архи согтууруулах ундааны тухай хуулийг чангаруулах , сум сууринг камержуулах асуудлыг хөндөж байсан юм.
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн гишүүд Жаргалтхаан суманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Мөн Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө.
Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллах үеэр МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар Хэнтий аймгийн Мөрөн сумын төмс хүнсний ногоо тариалагчидтай тариалангийн талбайд уулзаж, санал солилцлоо. ХХААХҮ-ийн яамнаас төмс хүнсний ногоо тарихад хэрэгцээтэй техник тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмж, худаг гаргах асуудлыг шийдвэрлэхээр болов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

зөв сайн дэмжих хэрэгтэй байна хятадаас оруулах хүнсний ногоо хортой гэдгийг хүн бүр мэддэг учраас оруулахгүй байж ард түмнээ дэмжээд өг ажил хариуцсан яам хүмүүсээ сайн ажиллуул чадахгүй бол хугацаа алдахгүй зайлуул чадах хүнийн тавих хэрэгтэй