2019.05.04-05-ны амралтын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 494 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 335 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Амралтын өдрүүдэд бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт бүртгэгдсэн 2 ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 05.04-ний 03 цагийн орчим СБД-ийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө, 17-н зүүн замд T.Pruis маркын автомашины жолооч нь явган зорчигч 34 настай Ш-г мөргөж амь насыг нь хохироосон,
- Мөн 2019.05.04-ний 21 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын нутаг “Хар үзүүр” гэх газар асфальтан замд Istana маркын автомашины жолооч нь Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 44 настай Ц-н амь нас хохирсон зэрэг хэргүүдийг харъяа нэгжүүд шалгаж байна.
Мөн төмөр замын гармын хаалт дотор зогсолт хийж, хаалт хугалсан гэх 2 зөрчил бүртгэгдсэнийг ТЗЦГ-т шалгаж байна. Тухайлбал: Сэлэнгэ аймгийн нутаг Төмөр замын 202-р километрийн гарам дээр ачааны галт тэргийг явах үед Mazda.Tribute маркын автомашин хаалт дотор орж зогсоод хаалт хугалсан гэх.
Бүртгэгдсэн нийт ослын 12 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 17 осол нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
