ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, сайдын зөвлөх Р.Жадамбаа, ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг нар өнөөдөр Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Хэнтий аймагт төллөвөл зохих 2.2 сая хээлтэгчийн 63.1 хувь болох 1.376.3 мянган хээлтэгч төллөж, 1.356.2 мянган төл бойжиж байгаа нь төл бойжилт 98.4 хувьтай байна. Том малын зүй бус хорогдлын мэдээгээр 39.5 мянган толгой том мал хорогдсон нь нийт малын 0.9 хувийг эзэлж байна.
Хэнтий аймаг энэ онд 21000 га-д 34 аж ахуй нэгж тариалалт хийнэ. Үүнд 3100 тн үр шаардагдахаас 1400тн дутагдаж байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд захиалга хүргүүлсэн. 450га-д төмс хүнсний ногоо тариалж, 6000тн хүнсний ногоо хураан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн тариалалт 5 дугаар сарын 08-наас эхлэх юм. Өнгөрсөн намар, өвөл, хавар хур тундас унаагүй учир талбайн чийгшил бага байна. Дулааны улирлын мэдээгээр 5,6 сард олон жилийн дунджаас ахиу хур тундас орох төлөв гарсан байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Мал угаах асуудалд онцгой анхаарч, явуулын угаалгын 14 төхөөрөмжийг бүрэн ашиглаж бог малаа жилд 2 удаа угаах, малын шилжилт хөдөлгөөнийг хянаж Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх, худаг усны судалгаа гарган 90 гаруй худгийг засаж ашиглах, малын хулгайтай тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хяналт тавих үүрэг чиглэлийг өгсөн юм. Мөн сумдад загвар хоршоо байгуулах, өр авлага барагдуулахад онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн суманд газар тариалангийн дунд оврын иж бүрэн трактор, хүлэмжийн асуудлыг шийдвэрлэхээр болов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
