Монгол туургатны хурдан морь унаач хүүхдийн “Гийнгоо” анхдугаар их наадам тавдугаар сарын 31 зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Тус наадмыг Үндэсний өв соёлыг түгээгч “ХӨХ МОРЬТ “адуу морь уналгын төвөөс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд наадмын хамтран зохион байгуулагчаар “МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ” ОНӨТҮГазар, СХД-н засаг даргын тамгын газар, “ХОНГОРЫН ХУРД” МСУХолбоо, “ХОНГОРЫН ХУРД “МСУХолбооны нийслэлийн салбар холбоо зэрэг газрууд ажиллах аж.
Монгол туургатны хурдан морь унаач хүүхдийн “Гийнгоо” анхдугаар наадмын зорилго нь Монгол улсын засгийн газраас 2019-2023 онуудад хэрэгжүүлэх “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”ийн хүрээнд монгол туургатны үндэсний өв соёл, морьтон соёлын үндэсний дархлаа, биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх,шилдэг хурдан морь унаач хүүхдийг алдаршуулахад оршиж байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.
“ГИЙНГОО” наадмын хөтөлбөр
2019 он 5 сарын 31
Их насны МОНГОЛ морьдын “Нэг өртөө газар” уралдаан /30 км/
6.00 – Бүртгэл шалгах
8.00 -Гарааны зурхай руу хөдлөх
11.00 – Морьд барианд орох
Хурдан дааганы “ТҮРҮҮ МАГНАЙ” уралдаан
11.30 – Даага гарааны зурхай руу хөдлөх
14.30 – Даага барианд орох
2019 он 6 сарын 1
11.00 – Наадмын нээлт (уртын дуу,морин хуур,урлагийн тоглолт)
11.30 – Морьт үзүүлбэр (морин дээрээс уурга,ташуур шүүрэх,нум сум харвах,эмнэг унах /булгиулах/)
12.00 – Хүүхдийн бөхийн барилдаан “Хуйрнан Шуугигч” /MNC телевизийн/
12.30 – Хурдан морины дэл сүүл зөв,гоё,сайхан боох уралдаант тэмцээн (14 нас хүртэлх хүүхэд аав эсвэл ахтайгаа оролцох)
12.30 – “Уухай” хүүхдийн сурын харваа
13.00 – Морьтой буухиа ” багийн бооцоот тэмцээн (морьтой сэлгээ,эмээллэх, уурга,ташуур шүүрэх) баг тус бүр 3 хүн,4 морьтой оролцох /16 наснаас дээш/
13.20 – Хурдан морины цол дуудах уралдаант тэмцээн /16 нас хүртэлх хүүхэд оролцох/
13.30 – “Хос сайхан морьтон гэр бүл” шалгаруулах тэмцээн (14 нас хүртэлх хүүхэд аав ээжийн хамт оролцох)
14.00 – “ГИЙНГОО ” /ум марзайн гоо/ аялах тэмцээн (14 нас хүртэлх хүүхэд оролцох)
16.00 – ХХ зуунд төрийн их баяр наадамд азарга,их морь (нэг жилийн улсын их баяр наадамд дээд хоёр нас) унаж түрүүлгэж, айрагдуулсан хүүхдүүдийг индэрт гарган хүндэтгэл үзүүлнэ. Мөн уралдаант тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчидад шагнал гардуулах
18.00 – Түрүүлж айрагдсан морьдын цол дуудах, эзэн уяач,унаач хүүхдүүдэд бай шагнал гардуулах
19.00 Наадмын хаалт
Хаана: Хүй долоон худагт
Ерөнхий зохион байгуулагч: Санаачлагч
Үндэсний өв соёлыг түгээгч “ХӨХ МОРЬТ “адуу морь уналгын төв
Хамтран зохион байгуулагч:
“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ” ОНӨТҮГазар
СХД-н засаг даргын тамгын газар
“ХОНГОРЫН ХУРД” МСУХолбоо
“ХОНГОРЫН ХУРД “МСУХолбооны нийслэлийн салбар холбоо
Мэдээллийн ивээн тэтгэгч:
ТV-8 телевиз
MNC телевиз
EТV телевиз
Соёнгэгээрүүлэгч телевиз
Малчин телевиз
Портал интертаймент
Зөв.мн
Тодмагнай.мн
Монголын Сошиал Медиа Хөгжүүлэгчдийн Цахим Хөгжил Холбоо
Ивээн тэтгэгч:
ХОНГОРЫН ЭРДЭС БАЯЛАГ ХХК, МАЗААЛАЙ бренд
88110542, 88112877

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
