Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн “МИАТ” ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаагийн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад зарим зөрчил илэрсэн байна.
Б.Амарсанаа нь өөрийн болон гэр бүлийн гишүүний цалингийн орлогыг дутуу мэдүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг 2017 онд худалдсаны орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн хүүгийн орлогыг мэдүүлээгүй байна. Түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 1 орон сууц, Хан-Уул дүүрэгт байршилтай 2 орон сууц, Баянзүрх дүүрэг дэх 1 авто зогсоолыг тус тус мэдүүлээгүй байв.
Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байрлах 2 орон сууцыг худалдан авахад ашигласан гэх арилжааны банкнаас авсан зээл, өөрийн нэр дээр бүртгэлтэй 2 тээврийн хэрэгсэл, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хувьцаануудыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, харилцах данснуудын үлдэгдлийг зөрүүтэй мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн үйлдэл юм.
Дээрх зөрчлүүд нь бүртгэл, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, лавлагаа болон бичгийн нотлох баримт, мэдүүлэг гаргагчийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа тул Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан хариуцлагыг тооцуулах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газраас “МИАТ” ХК-д албан бичиг илгээв.
“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн хариу албан бичигт Б.Амарсанааг дээрх зөрчилтэй нь холбогдуулан Сургалтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн талаар дурдсан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
