Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг үүсгэж хөгжүүлсний 70 жилийн ойд зориулан Улаанбаатар төмөр замын ололт амжилт, төмөр замчны хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавьяаг сурталчлан мөнхжүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч бүх хүн оролцох боломжтой аж.
Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид гэсэн хоёр ангиллаар шалгаруулах юм байна.
4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бүтээлийг хүлээн авах бөгөөд оролцогч нь бүтээлдээ нэр өгч, хэзээ, хаана уг зургийг авсан зэрэг тайлбартай, өөрийн овог нэр, хаяг, утсыг тодорхой бичиж хавсаргах шаардлагатай аж. Уралдаанд гар утасны камераар авсан гэрэл зургийг хүлээж авахгүй юм байна.
Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 5 дугаар сарын 24-ны дотор RailroadPhotoContest@gmail.com энэхүү хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99091754, 99109253 утсаар авч болно.
1. Мэргэжлийн гэрэл зурагчдын ангилал:
а. Нэгдүгээр байр нэг -3 сая төгрөг
б. Хоёрдугаар байр нэг -2 сая төгрөг
в. Гуравдугаар байр нэг -1 сая төгрөг
2. Сонирхогчийн ангилал:
а. Нэгдүгээр байр нэг -1 сая 500 мянган төгрөг
б. Хоёрдугаар байр нэг -1 сая төгрөг
в. Гуравдугаар байр нэг -500 мянган төгрөг
Уралдааныг “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо,Төмөр замын уран бүтээлийн өвийн холбоо зохион байгуулж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
