Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16 ны өдөр “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь малыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино.
Уг арга хэмжээнд Мал эмнэлгийн хүрээлэн, УМЭАЦТЛ, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци, Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, SECIM төсөл, Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл зэрэг байгууллагын төлөөлөл болон салбарын эрдэмтэн судлаачид оролцоно.
Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү оролцож, “Арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого” илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас “Паразит өвчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөгөө”, Мал эмнэлгийн хүрээлэнгээс “Малын шимэгчийн арьс, ширэнд учруулж буй гэмтэл, хор хохирол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос “Арьс шир боловсруулах үйлдвэрт тулгарч буй арьс ширэн түүхий эдийн гэмтлийн асуудал”, ХААИС-иас “Арьс ширэн түүхий эд бэлтгэл, тээвэрлэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал, орон нутагт түүхий эдийн тордолтын цэг байгуулах шаардлага, сайжруулах арга зам” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын санал хүсэл сонсож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны төлөвлөлтийг ярилцлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд малын арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, цаашид хэрэгжүүлэн ажиллана.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
