Хүүхэд хэн болох нь аавуудаас хамгийн их шалтгаалдгийг та мэдэх үү? Эрдэмтдийн судалгаагаар аав нь хамгийн их цагийг өнгөрүүлсэн хүүхэд ирээдүйд зөв хүн болж төлөвших, амжилттай явах хамгийн гол хүчин зүйл болдог гэжээ.
Олон жилийн судалгаагаар аав нь хүүхдэдээ илүү цаг зарцуулснаар хүүхэд өөртөө итгэлтэй, зан араншингийн элдэв асуудалгүй, эрүүл чийрэг, сэтгэн бодох чадвар өндөртэй, нийтэч хүн болон төлөвшдөг байна.Энэ талаар олон сонирхолтой баримт ч бий. Тухайлбал, дэлхийн түүхэнд эцэг хүү Нобелийн шагналтнууд зургаа байдгийн дөрөв нь физикийн салбараас төрөн гарчээ. Тэд амжилтаа өглөөний цайнаас үдийн хоол хүртлээ аавтагаа байж, асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байсантай холбон тайлбарлажээ.
Өөр нэг жишээ. Израйлчууд дэлхийн хүн амын 2-хон хувийг эзэлдэг ч 20 хувь нь Нобелийн шагнал хүртсэн байдаг. Үүний нууц нь эцэг эх нь хүүхдэдээ хамгийн их цаг зарцуулдагт холбоотой аж.
Энэ мэт жишээ хаа сайгүй. Гэтэл бид хүүхдэдээ цаг зарцуулах нь битгий хэл 24 цагийн хэдэн минутыг тэдэнтэй өнгөрүүлдэг билээ дээ!
Саяхны нэгэн судалгаагаар, Монгол ээжүүдийн 57 хувь, аавуудын 7-хон хувь нь бяцхан үрсдээ цаг гаргадгийг тогтоожээ. Бодит байдал яг л ийм байна.
Цаг, минутаар “ургаж” буй бяцхан үр тань хэн болох, хэн байх нь эцэг эх та бүхнээс л шалтгаална.
Амжилттай, өөртөө итгэлтэй, сайн хүн бүтээх үү? Эсвэл ирээдүйн гэмтнүүдийн тоог нэмэх үү? Өөрсдөө л мэдэцгээ!
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
