Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд, шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга юуны түрүүнд Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрс бүхий газрыг ямар төлөвлөлтийн шийдэлтэйгээр тохижуулах нь зүйтэй гэдэг зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгасан.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг иж бүрэн тохижуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. Мөн Жамьянгүний гудамжинд “Монгол глобал” компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж, стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд, орон сууцны хорооллууд дундах явган хүний зорчих нөхцөлийг хаасан хайс, хашлага, хашааг буулгахыг анхаарууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
