Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачлал” номуудаас түүвэрлэв.
Хувьчлан ханд: Хүүхдийг олны өмнө эвгүй байдалд оруулж болохгүй. Асуудал гаргавал бусдаас холдоод ярилц.
Хүүхдийн харааны түвшинд зэрэгцэн очиж ярь: Хүүхэдтэй ярихдаа дээрээс нь биш, харин доош сууж түүний нүдний түвшинд очоод, нүд рүү нь харж зөөлнөөр ярь.
Шивнэ: Хашгирах, орилох, чанга ярихын оронд хүүхдэдээ шивнэн ярьж ойлгуул. Ингэвэл тэр дороо анхаарлаа хандуулж, танд байдлыг хянаж, ойлгон, бодох боломж олгоно.
Тэдэнд ярьж өгөх биш, тэдэнтэй ярилц: Хүүхдэдээ номлох биш, харилцан ярилц. Ярихаас гадна бас сонс.
Өөрөө зохистой зан авир үлгэрлэн харуул: Хүүхдүүд томчуудын зав авирыг харж сурдаг учраас тэдний заах гэж оролдож буй хичээлийг батжуулж өгнө.
Завсарлага ав: Хүүхдэд “Завсарлага авъя. Яавал байдал илүү сайжирч болох, яавал илүү үр дүнтэй болох талаар бодоорой” гэж хэл
Эерэг төгсгөл: Өдрийн сүүлд хүүхдэдээ онцгой хүүхэд, бас хайртай шүү гэдийг хэлж бай. Түүнд тухайн өдөр ямар сайн зүйл болсон, бас маргааш ямар сайн зүйл байж болох талаар бодоход нь тусал.
Хүч хэрэглэж шийтгэх ёсгүй: Ийм зүйл хэрэглэхийг өөрсдөдөө хатуу хориглож, ярилцах гэх мэт хүчирхийллийн бус аргыг хэрэглэ.
Сонголт өгөх: Хүүхдэд тохирох үед нь сонголт хийх боломж өг. Мөн сонголтынх нь үр дагавар ямар байж болох талаар дүгнэлт хийж сурахад нь тусал
Эерэг урамшуулал: Байнгын онцгойлсон магтаал нь сахилга батын чухал арга юм. Байнга эерэг анхаарал тавьсан “Онцгой цаг” гарга (бүх насны хүүхдэд эерэг харилцааны цаг гаргах нь маш чухал байдаг). Хариуцлагатай, анхаарал татахаар, зохимжтой зан авир бүрийг анхаарах, талархах, магтах, сайшаах, баяр хүргэх, тэврэх, шагнах зэргийг байнга хийх хэрэгтэй. Бүх хүүхэд магтаалд дуртай учраас энэ нь тэдэнд эерэг зан авирыг сурч хэрэгжүүлэхэд түлхэц болдог. Хүүхдийг анхааралтай сонсож, тэдэнд мэдрэмжээ үгээр зөв илэрхийлж сурахад нь туслах хэрэгтэй. Ялихгүй жижиг алдааг тоох хэрэггүй.
Тэдний тухай бусдад эергээр ярь: Ханьдаа “Чи өнөөдөр охин маань дэлгүүрт байхыг нь харсан бол. Тэр худалдагчтай маш сайхан ярьж байсан шүү” гэвэл хүүхдэд чинь гарцаагүй таашаагдана.
Үлгэрлэ: Хүүхдэдээ суулгахыг хүссэн байгаа зан авираа үлгэрлэн харуул (жишээ нь, хүндэтгэлтэй харилцах, маргааныг хамтын хүчээр шийдэх г.м). Ямар зан харилцаатай байх хэрэгтэйг хүүхдэдээ үлгэрлэн харуул. Хүүхэд томчуудын зан авираас сурдаг. Энэ нь томчуудын заах гээд байгаа хичээлийг нь бататгаж өгдөг.
Залруул: Зохистой зан авираар хүүхдээ замчил. Энэ нь жижиг хүүхдэд үр дүнтэй байдаг. 3 настай хүүхэд чинь халбагаараа ширээгээ балбаад байвал хүүхдээ хоол иртэл ямар нэг тоглоомоор сатааруулах хэрэгтэй.
Юу хүсэж байгаагаа тодорхой байлга: Том хүүхэдтэйгээ ямар зан чанар хүсэж байгаа, энэ нь ямар ач холбогдолтой тухай ярилц. Мөн түүнийг байнга анхаарч байх хэрэгтэй. Юу болж байгааг байнга харж, сонсож бай. Хүүхэд хяналтаас гарах хүртэл бүү хүлээ. Шаардлагатай бол хүүхдээ тухайн нөхцөл байдлаас нь гарахад тусал. Тайван байж, бүү сэтгэлийн хөдөлгөөндөө авт. Хүүхэддээ ямар сонголт хийж болох тухай ойлгуул. Тууштай бай, гэхдээ бүдүүлэг байж болохгүй.
Үгийн оронд үйлдэл хий: Юу ч бүү хэл. Хэрвээ хүүхэд унтахгүй өрөөнөөсөө гараад байвал хэдэн ч удаа хамаагүй буцааж оронд нь тавиад л бай. Бухимдахгүй, ярихгүй, загнахгүй, занахгүй, тайлбарлахгүй. Тайван бай. Үүгээр хүүхэд тань харанхуй болоход унтах хэрэгтэй, та үүнийг заавал хийлгэх юм байна гэж ойлгож авна.
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
