Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөлөөс санаачлан алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сайн үйлсийн аян зохион байгуулжээ.

Тус хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Д.Нямжавыг 2019.05.12 ны өдөр авто эргүүлд ажлаа хийж байх хугацаанд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр нь шатсан байна. Гэр шатах үед эхнэр нь гурван хүүхэдтэйгээ байсан тул галын аюулаас хүүхдүүдийнхээ амь насыг аварчээ. Гэр нь шатсан алба хаагчийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид байгууллагынхаа хэмжээнд сайн үйлсийн аяныг шуурхай зохион байгуулж, таван ханатай шинэ гэр, ор, зурагт зэрэг эд зүйлсийн хамт бэлэглэсэнд алба хаагчийн гэр бүл, үр хүүхдүүд баяртай байна.

Цагдаагийн ахлагч Д.Нямжав нь цагдаагийн байгууллагад 9 дахь жилдээ ажиллаж байна. Ард олныхоо амар амгаланг сахиулах алба үүргээсээ гадна алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай ажилласан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөл болон алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
