Өмнөговь аймагт энэ сарын 13-нд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас олон тооны мал үрэгдэж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Шуурганы улмаас хохирол амссан малчдад ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас тодрууллаа.
-Байгалийн гамшигт үзэгдэл болохоос өмнө малчид, ар иргэдэд аймгийн зүгээс хэрхэн сэрэмжлүүлэг хүргэж ажилласан бэ?
-Аймгийн удирдлагууд цасан шуурга, байгалийн гамшиг болохыг урьдчилан мэдэж байсан. Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим орчинд, бүх сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэсэн. Мөн би өөрийнхөө фэйж хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг өгсөн. Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хангалттай хүрч, аймаг, сумын онцгой комисс байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн талаар мэдэж байсан. Цасан шуурганаар сумаасаа гарахад эргээд сумаа олохооргүй сүрхий харанхуйлж шуурга шуурсан. Би тэр өдөр Ханбогд, Цогтцэций сумдуудад ажилласан. Тухайн үед аймгийн Онцгой комиссыг аймгийн ИТХ-ын дарга ахлаад үүрэг чиглэл өгч ажилласан.
Шуурганаар төөрсөн хүмүүсийг олох, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулж, бүхий л арга хэмжээг явуулж ажилласан. Гэвч эрлийн багийнхан өөрсдөө төөрөх, хоорондоо холбоо барих боломжгүй хүртэл болж байсан.
-Аймгийн хэмжээнд шуурганы улмаас хэчнээн мал хорогдсон бэ?
-Хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй байна. Өчигдрийн байдлаар /уржигдар 2019.05.13/ 2000 орчим бог мал үхсэн. Зарим сумдаас мал хорогдсон хохирлын хэмжээ бүрэн ирээгүй байна. Малын хорогдсон тоо толгой тодорхой болоод ирэхээр аймгийн Онцгой комисс хуралдаад малаа шуурганд алдсан, хохирсон малчдад зохих дэмжлэг үзүүлнэ.
-Цасан шуурганаар дөрвөн хүн амиа алдсан. Талийгаачдын ар гэрт ямар тусламж, дэмжлэг үзүүлэх вэ?
-Талийгаачдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлнэ. Одоогоор хараахан шийдвэр гараагүй байна. Ойрын хугацаанд аймгийн Онцгой комисс хуралдаж шийдвэрээ гаргана.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
