Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.22) Монголбанкинд очив.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
- Банкны салбарын гол хуулиудад өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэ орчин бүрдүүлсэн
- ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийсэн
- Монголбанкны алдагдлын хэмжээ 3.0 их наяд төгрөгт хүрээд байсныг 1.2 их наядаар бууруулж, сүүлийн 2 жилд ашигтай ажилласан
- Гадаад валютын нөөц 1.0 тэрбум ам доллар байсныг 4 дахин нэмэгдүүлж, 3.8 тэрбумд хүргэснийг Монголбанкнаас сүүлийн 3 жилд явуулсан бодлого, үйл ажиллагааны гол үр дүн гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Гэхдээ Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ийн “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, 2020-2024 он буюу дунд хугацаанд хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг барагдуулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах, валютын ханшийг тогтворжуулах, инфляцийг бууруулах зэрэг томоохон сорилтууд хүлээж байгааг Н.Баяртсайхан онцоллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, удахгүй тохиох гэж буй банкны салбарын 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр банкны салбарт хүлээгдэж буй хуулиуд, тухайлбал, Активын удирдлагын тухай, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай зэрэг хуулиудыг яаралтай батлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Төвбанк мөнгөний бодлогоо бие даан явуулж ирсэн. Бодлого шийдвэрт алдаа, оноотой зүйл байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “саарал жагсаалт”-д хэрхэвч орохгүй байх, инфляцийг нам түвшинд барих, валютын ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулах болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж санууллаа.
Улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч энэ өсөлт гадаад хүчин зүйл буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой байна. Тухайлбал, нүүрсний экспорт 4 дахин нэмэгдсэн. Монголбанк бодлогын хүүгээ л оролдохоос өөр зүйл хийхгүй байна гэсэн шүүмжлэл гарах болсон. “Саарал жагсаалт”-д орох эрсдэл байсаар байна. Бидэнд дэлхийгээс нуугдах боломж байхгүй учраас “Муу нуухаар сайн илчил” гэдэг зарчмыг баримталж, бодит эдийн засгаа дэмжих шаардлагатай байна хэмээн онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Өрийг өрөөр шийдэх нь явцгүй. Тиймээс үүнээс зайлсхийж, боломж нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөнгөний бодлого, сангийн бодлоготойгоо уялдах ёстой. Үүнд Монголбанк, Сангийн яам чухал үүрэгтэй. Экспортыг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай.
-Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна. Монголбанк банкуудыг хариуцаж, зохицуулдаг. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо. Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-ын зүгээс Төвбанкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулиудыг шинэчлэн баталсан ч үр дүн хүлээлтэд хүрэхгүй байна. Иймд арилжааны банкуудад тавих хяналт, шалгалтаа идэвхжүүлж, эрсдэл, засаглалын үнэлгээг сайжруулах шаардлагатай байна гэв.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар банк, санхүүгийн салбарын бүтцийн болон хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, мөнгөний зөв бодлого явуулах чиглэлээр Төвбанктайгаа Байнгын хороо идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудлыг хөндөж, “Төвбанк бол төрийн чухал институц. Тиймээс хүний нөөц, боловсон хүчний хувьд шилдэг мэргэжилтнүүд энд ажиллах ёстой” хэмээн анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгджээ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
