Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүү агсныг өнөөдөр /2019.05.24/ сүүлчийн замд нь үдлээ. Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсдөөс нь гадна УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, гишүүд, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирсэн байв.
Гаваагийн Батхүү нь 1960 оны тавдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуүль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторант, 1999 онд ШУТИС-ийн бизнесийн удирдлагын магистр цол хамгаалжээ. Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам, тээвэр аялал жуулчлалын сайд, УИХ-ын дэд даргаар томилогдон ажилласан төрийн түшээ байв.
Г.Батхүү нь МоАН санаачлага, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Монголын баг сумдын үндэсний холбоо”-г үүсгэн байгуулж, Монгол-Солонгосын эдийн засгийн форум, “Монголын морин спорт уяачдын холбоо”, “Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо”, “Монголын автомашин мотоциклын спортын холбоо”-ны ерөнхийлөгч, дарга, удирдах байгуүллагад удаа дараа сонгогдон ажиллаж иржээ.
Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллагуудын тэргүүн, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Г.Батхүүгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тод манлай” уяач цолоор тус тус шагнасан байна. Гэр бүлийнхээ халамжит хань, үр хүүхдийнхээ хайртай аав, ах, анд нөхдийнхөө түшиг тулгуур, халамжлан хүмүүжүүлэгч, амьдралын ноён нуруу болсон хүмүүний бадрангуй гэгээн дүр төрх, үйлс бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.








Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
