/2019.05-28/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 266 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 197 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж бэртсэн, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 05.27-ны өдрийн 14:30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг 11 дүгээр хороо Эх нялхасын гудамж, Эх нялхсын эмнэлгийн гарцанд дээр гарцаар гарч явахад нь Toyota Spacio маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 57 настай А, 6 настай Б, 5 настай А нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн,
- 05.27-ны өдрийн 16:10 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 24 дүгээр хороо Баруун салааны зам, “Тэс Петролум” ШТС-ын урд замд Mitsubishi Minicab маркийн автомашин Toyota Kluger маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай Г, 58 настай Д нарын 5 хүн гэмтсэн.
- 05.27-ны 13.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг “3-р подем” гэх газар /Сумын төвөөс урагш 10км-т/ шороон замд амины Mazda Familia маркийн автомашин онхолдож, зорчигч 59 настай, эмэгтэй Н нас барсан хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 3 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
