СХД-ийн 24-р хорооны оршин суугч Б. Болортуягийн гэр энэ сарын 24-нд шатжээ. Гал гарах үед гэрт 5 сартай болон 7 настай хүүхдүүд байсан байна. Болортуяа дөрвөн хүүхэдтэй. Таван сартайгаас 11 насны 4 охинтой юм. Хүүхдүүдийн аав бага охиноо ээжийнхээ гэдсэнд байхад өвчний улмаас бурхан болжээ. Охидын ээж болох Болортуяа Улаанбаатар хотоос нэлээд зайдуу газар ажилладаг байна. Тэрбээр өглөө 06:00 цагт ажилдаа гардаг бол үдшийн 23:00 цагт гэртээ ирдэг гэлээ. Долоон настай болон 11 настай жаахан охид ээжийн эзгүйд ээж болж, хоёр бага дүүгээ хардаг байна.
Болортуяагийн ээж хүүхдүүдээ галд гэрээ алдсаныг сонсоод Архангай аймгаас Улаанбаатар хотод яаравчлан иржээ. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очих үед хүүхдүүдийн ээж Болортуяа ажилтай байсан тул ирж амжаагүй юм.
Хань ижлээсээ хойш өрх толгойлж, үр хүүхэд, амьдралынхаа төлөө цаг наргүй зүтгэж яваа Болортуяа болон түүний дөрвөн охинд тусалж, дэмжихийг охидын эмээ элэг нэгт монголчуудаасаа хүсч байсан юм. Тэд одоогоор хамаатныдаа толгой хоргодож байгаа гэлээ. Сэтгэл санааны байдал хүнд байгаа, ялангуяа таван сартай дүүгээ галаас аварсан долоон настай Сайханжаргал охин ярьж, хэлэхдээ тааруухан байгааг эмээ нь учирлан ярьсан юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
