Монголын улаан загалмай нийгэмлэгийн санаачилсан “Бяцхан зүрх” төслийн хүрээнд “Энержи Ресурс” компани зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх үүднээс эмчилгээний зардал болох 920 сая төгрөгийг Монголын улаан загалмай нийгэмлэгт гардуулж өглөө.
Энэхүү арга хэмжээ 5 дугаар сарын 30-ны өдөр болсон бөгөөд сонгогдсон хүүхдүүдийн эмчилгээний зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал 100 хувь багтсан аж. Төслийн хүрээнд нийт 40 хүүхдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллана. Энэхүү үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нөөц хөгжүүлэх газрын дарга Ц.Ганчимэг, “Энержи Ресурс” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж,П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Б.Булган нар оролцлоо.
Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзэж сонгох юм байна.Энэхүү аян амьдралын боломж тааруу, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой юм.
Энэхүү төсөл нь 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүүхдэд зүрхний хагалгаа хийж амьдрал бэлэглээд байна.
Эх сурвалж: https://www.redcross.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
