Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 5 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид айлчлалын үндсэн зорилгын хүрээнд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 дугаар Ерөнхий чуулганд оролцсон бөгөөд Чуулганы үеэр Япон, Казакстан, Туркменистан зэрэг орнуудын төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж санал солилцов. Чуулганы нээлтийн үеэр дэд сайд Ж.Сауле Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарч буй ахиц дэвшил, малын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, үг хэлэв.
Айлчлалын хүрээнд Францын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дидиер Гиеом болон түүний Хүнсний асуудал эрхэлсэн зөвлөх Бруно Феррератай уулзав. Уулзалтын үеэр Франц улсаас амьд үхэр экспортлоход тавигдах эрүүл ахуйн гэрчилгээний асуудлыг эцэслэн тохироход Монголын тал эрчимтэй ажилласанд Францын тал талархаж буйгаа илэрхийлээд цаашдаа монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг газарзүйн индекст оруулах чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Дэд сайд Ж.Сауле Франц Улсаас импортолсон хонинд зориулсан эм бэлдмэлд холбогдох зөвшөөрөл олгоход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай 2003 оны баримт бичгийг шинэчлэн байгуулахын чухлыг онцолсноос гадна хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэл хийх санг нэмэгдүүлэх, францад хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургалтад хамруулахад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Уулзалтын эцэст талууд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төлөөлөгчид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын хүрээнд дэд сайд Ж.Сауле Монгол Улсын эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгч, эдийн засгийг уул уурхайн салбараас хараат бус байлгах, хөдөө аж ахуйн салбар луу тэлэн төрөлжүүлэхийн чухлыг тэмдэглээд, манай орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тус байгууллагын оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлэхийн сацуу мал амьтны эрүүл мэндийн тухай болон малын генетик нөөцийн хуулийг УИХ-аар батлуулсан талаар мэдээлэл өглөө. Мөн энэхүү уулзалтаар ДМАЭМБ-ын үнэлгээний багийг 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 10-ны хооронд Монгол Улсад ажиллуулж, мал, амьтны эрүүл мэндийн үнэлгээ хийлгэхээр тохиров. Тус үнэлгээг хийлгэснээр Монголын мал, амьтны эрүүл мэндийг сайжруулах чиглэлд олон улсын санхүүгийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм. Мөн цаашид ДМАЭМБ болон Монгол Улсын хоорон дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох нь бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Францын ажил олгогч эздийн холбооны Франц, Монголын бизнес зөвлөлийн Ерөнхийлөгч Кристоф Фонтаньтай уулзаж, Монгол Улсад францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын худалдааг өргөтгөх зэрэг хамтын ажиллагааны талаар ярилцав. Тус байгууллагаас Монгол Улсын эдийн засгийг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох, олон улсын стандартад нийцсэн арга туршлага нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахад сонирхолтой байна. Энэхүү үйл хэргийг ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдээд 21 аймагт 100 үйлдвэр байгуулах зорилготой 21:100 хөтөлбөрийн хүрээнд францын аж ахуйн нэгжүүдийг оруулах, мөн байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэх санал тавилаа.
Үүнээс гадна төлөөлөгчид Францын Монбиллиар, Лимузин үүлдрийн үхрийн фермүүдтэй танилцаж, жижиг дунд хэмжээний мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх туршлагаас судалсан юм.




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
