Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас БНСУ-ын Сөүл хотноо 2019оны 05-р сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь Монголчуудын оролцоо” арга хэмжээ нь “Монголд үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаагаар эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд 40 гаруй аж ахуй нэгжүүд ноос, ноолуур, арьс шир, хэвлэл, оёмол бүтээгдэхүүн, үндэсний хувцас, бэлэг дурсгалын 15 төрлийн 38 нэрийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 19,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Тус арга хэмжээнд БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудаас гадна Солонгос иргэд олноор үзэж сонирхон худалдан авалт хийлээ. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Мишээл экспо ХХК, дэмжигчээр БНСУ дахь Монгол Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, Ханарим ХХК, БНСУ-ын үндэсний захын холбоо, Сөүл хотын Чүнбү дүүргийн захиргаа, Чүнбү маркет ажиллалаа. Үзэсгэлэнгийн үеэр арьс шир, ноос ноолуур, зөөлөн оёдол, үндэсний хувцасны чиглэлийн 8 байгууллага харилцан хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
БНСУ дахь Монголчуудад зориулсан бизнес форумыг БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч H.Эрдэнэтуяа, ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс дахь бизнесийн орчин, жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, Сөүл хотын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн газраас БНСУ-ын эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэг, Сөүл хотын тээврийн газраас бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэрхэн метроны самбаруудыг ашиглан хийх талаар мэдээллийг өгөв. Мөн бизнес эрхлэгчдийн В2В уулзалт, төслийн уралдааны шалгаруулалт, төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулав. Форумд оролцогчдын зүгээс энэхүү арга хэмжээг илүү өргөн хүрээнд жил бүр тогтмол хугацаанд зохион байгуулахыг санал болголоо.
ХХААХҮЯ-ны баг форумын үеэр Сөүл хотын жижиг, дунд үйлдвэр гарааны бизнесийн газар болон Дэжүн хотын NH Хөдөө аж ахуйн хоршооны төлөөлөлтэй уулзлаа. Хоршооны дарга Чун Же Ён Монгол Улсын 2-3 хоршооны төлөөллийг БНСУ-д өөрийн хоршоонд сургаж дадлагажуулах, нэг аймгийн нэг сумыг сонгон “Загвар хоршоо” байгуулахад дэмжлэг үзүүлэх санал тавилаа.
БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн Санхүү хөрөнгө оруулалт, техник технологи, инноваци, венчур хөрөнгө оруулалтын газартай албан уулзалт хийв. Уулзалтад Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Жун Ки Сүн, Гадаад худалдааны бодлогын газрын захирал Мүн Хван Ким нартай уулзаж хамтран ажиллах санал солилцлоо.
Дэжүн хотын Хөдөө аж ахуйн хоршоо нь 1500 гишүүнтэй, жилийн 1,0 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг, жил бүр ашгаа гишүүддээ хуваарилдаг, хоршооны банк, дэлгүүртэй юм. Хоршооны банк нь гишүүддээ үйлчлэхээс гадна гишүүн бус хүмүүст үйлчилдэг, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хоршооны гишүүдийн зээлсэн зээлийн 1 хувь эргэн өөрсдөд нь очдог байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
