“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв” Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын “Кориа- Монгол” төвтэй хамтран өнөөдөр загвар аж ахуй сургалтын төвд “Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, тус яамны ГТБХЗГ-ын дарга Н.Оюунсувд, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн дарга Р.Цогтбаатар нар оролцов.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тогтвортой хөгжүүлэн ”Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж сүү, сүүн бүтээгдэхүүн, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах, улмаар эх орондоо тариалж ургуулдаг жимс, жимсгэнийн нэр төрлийг олшруулж ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд ойрын ирээдүйд манай улс хүнсний ногооны импортыг халж, экспортлогч орон болох зорилтоо хэрэгжүүлэх юм.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлт тогтворжиж, хураах ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч бидэнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд байсаар байна. Тухайлбал, тариалах таримлын нэр төрлийг олшруулах, үр сортын шинэчлэл хийх, үрийн аж ахуйн чадавхыг сайжруулах, байгальд ээлтэй усны хэмнэлттэй усалгааны технологид тулгуурласан услалтын системийг барьж ашиглах зэрэг ажлуудыг тодорхой үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.
“Хүнсний ногоо” хөтөлбөрийн үндсэн зорилгын нэг нь шинжлэх ухаанд тулгуурласан мэдлэгийн болон технологийн дэвшлийг үйлдвэрлэлд үр дүнтэй нэвтрүүлэн тариаланч, ногоочдыг шинэ мэдлэг мэдээллээр хангах, тэднийг чадавхижуулах явдал юм.
БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын санхүүжилтээр Кориа-Монгол төвтэй хамтран Төв аймгийн Борнуур суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх туршилт судалгааны загвар аж ахуйг байгуулан төрөл бүрийн хүнсний ногооны олон сортыг тариалан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, талбайн болон танхимын сургалтыг зуны хугацаанд байнга зохион байгуулах зэргээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой бодит ажлуудыг хийж байгаагийн нэг нь өнөөдөр эхэлж байгаа Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ногоочдын дунд зохион байгуулж байгаа энэхүү талбайн сургалт юм.
Мянган удаа сонсохоор нэг удаа үз гэж манай ард түмэн зүйрлэн хэлдэг. Энэ удаагийн талбайн сургалтаар Та бүхэнд өндөр мэргэжлийн багш нар хичээл зааж, олон шинэ арга технологийг танилцуулах болно. Түүнээс гадна та бүхэн харилцан туршлага, мэдлэгээ солилцож бие биенээсээ суралцах боломж бас гарна гэж найдаж байна. Мөн сургалтад оролцож байгаа ногоочид та бүхэн энэхүү сургалтын үед сурсан зүйлээ өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ, нутгийнхаа бусад ногоочдод заан сургаж хамтдаа хөгжиж дэвшин, арвин их ургац хураан авахыг хүсэн ерөөе” гэв.
Сургалтын хүрээнд улаан лооль болон өргөст хэмх тариалах технологи, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, үзүүлэнгийн талбайд мотоблокоор газар хагалж боловсруулах, зарим төрлийн үрслэг суулгах сургалтыг тус тус зохион байгуулав. Энэ сургалтад газар тариалангийн бүс нутгийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын ногоочдын 50 гаруй төлөөлөл оролцож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй төмс, хүнсний ногооны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар мэдээлэлтэй болсон юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
