Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяртай залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих “Start up” хөтөлбөрийн талаар товчхон ярилцлаа.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай хэлтсээс зохион байгуулж байгаа гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхлэе.
Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан төрлийн хөтөлбөр байдаг. Нийслэлийн хувьд таван төрлийн хөтөлбөр хэрэгждэг. Өнөөдөр эдийн засгийн идэвхитэй хүн амын 54 хувь нь 15—34 насны залуучууд байна. Мөн бүртгэлтэй ажил хайж байгаа иргэдийн 60 гаруй хувьд нь эдгээр насны залуучууд байна.
Тиймээс эдгээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр тусмаа гарааны бизнес эрхлэх залуучуудад чиглэсэн шинэ хөтөлбөр болох залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг Баянгол дүүрэгт хэрэгжүүлээд явж байна.
Гарааны бизнесийг дэмжих энэ удаагийн арга хэмжээ дөрөв дэх удаагийнх юм. 2017 онд 1 удаа, 2018 онд 2 удаа дүүргийнхээ гарааны бизнес эрхлэгч залуучуудад бизнесийн сургалтад хамруулан, шалгарсан багуудыг хурдасгуур хөтөлбөрт оруулж, мөн туршлагатай ментортой болгож өгсөн. Энэхүү арга хэмжээнд шалгарсан гарааны бизнесүүдэд 10 хүртэлх сая төгрөгийн грант олгох болон эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай зээл олгож байсан.
Энэ жилийн хувьд бид хоёр удаа зохион байгуулна. Эхний арга хэмжээний бүртгэл ид дундаа явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 70 гаруй залуучууд бүртгүүлсэн. 6 сарын 9-ны өдрийг дуустал бүртгэл явагдах тул, дүүргийнхээ залуучуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү арга хэмжээг хэрхэн шалгаруулдаг вэ? Ил тод нээлттэй явагддаг уу?
Зохион байгуулалт нь шинэлэг хэлбэрээр болдогоороо бусад хөтөлбөрөөс ялгаатай. Арга хэмжээ гурван өдөр, 72 цаг үргэлжилж гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөх буюу менторын туслалцаатайгаар хөгжүүлж, шилдэг бизнесийг залуучуудын өмнө ил тод, нээлттэй сонгон шалгаруулдаг. Энэ арга хэмжээ жил бүр илүү боловсронгуй болж байгаад баяртай байна. Тухайлбал шалгарсан багуудын үйл ажиллагаа тогтворжиж, бизнесийн ашгаа хүртэж эхэлтэл гурван сар орчим бизнесийн зөвлөх менторуудтай хамтарч ажилладаг нь залуучуудад хамгийн хэрэгтэй үйлчилгээ болдог.
Танай хэлтэст залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон үйл ажиллагаа явагддаг юм билээ. Та энэ талаараа хийж хэрэгжүүлж байгаа бусад үйл ажиллагааны тухай мэдээлэл өгвөл?
2018 оны хоёрдугаар сард Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг байгуулсан ба энэ төвийн үйл ажиллагааг манай дүүргийн залуучууд хэдийнээ мэддэг болсон.
Энэ төвд хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг, үр дүнтэй сургалтыг хувиарын дагуу зохион байгуулдаг. Ажил хайж буй, шинээр их, дээд сургууль, МСҮТ коллеж төгссөн залуучуудад зориулсан үе шаттай модуль сургалтыг зохион байгуулдагаараа онцлогтой. Манай төвийг зорин ирж заавал бүртгүүлээрэй бид таны хүссэн үйлчилгээг үзүүлэх болно гэж хэлмээр байна.
Сургалтуудын талаарх мэдээлэл өгөөч?
Манайд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн дөрвөн үе шаттай модуль сургалт явагддаг байсан. Саяхан манайд “Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ” сэдэвт тав дахь модуль сургалт нэмэгдсэн. Энэ сургалтын агуулгад би энтерпренёр мөн үү? Бизнес санаагаа олох нь, Бизнес загвараа тодорхойлох нь, Бизнес санаагаа төлөвлөх нь, Бизнесийн боломжуудыг эрэлхийлэх нь, Бизнесээ боломжит талуудад танилцуулах нь гэсэн маш сонирхолтой сургалтанд суухыг хүсвэл иргэн та хороо хариуцсан мэргэжилтэндээ бүртгүүлэн, манай загвар төвд ирж бизнес эрхлэх арга ухаан, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй байгааг хэлмээр байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд байрлалаа.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгджээ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
